"Шарын гол" компани Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ 4 тэрбум төгрөгийг ББСБ руу шилжүүлжээ
2023-01-17

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол  "Шарын гол" ХК-ийн "Буянтын хөндийн адаг" алтны шороон ордыг ашиглах төсөлд өгсөн зээлийн асуудлаар үргэлжилж байна. 

 

 

Хөгжлийн банкнаас 7,05 хувийн хүүтэйгээр 264 сая иенийн санхүүжилт олгосон. Зээлийг бүрэн төлж хаасан. Тухайн үед Хөгжлийн банкны Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газраас "Зээлдэгч Шарын гол ХК нь үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний олборлолтоос алдагдалтай ажилладаг. Тоног төхөөрөмжийн худалдах, худалдан авах гэрээнүүд хийгдээгүй, зээлээ хугацаандаа төлж чадахгүй "Эрдсдэлтэй" "гэсэн дүгнэлт гаргаж байсан. Гэвч Зээлийн удирдлагын хорооны 2018.07.26 -ны өдрийн дүгнэлтээр тус төсөлд зээл олгохыг ДЭМЖСЭН тул, зээлийн гэрээ байгуулагдан олголт хийгдсэн байна. 

 

Зээлийн зарцуулалтыг авч үзэхэд "Шарын гол" ХК нь зээлийн санхүүжилтээс 4 тэрбум төгрөгийг "Хэрлэн Онон Туул" ББСБ руу шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан тухай шинжээчийн дүгнэлт гарсан байна. 

 

"Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Хулан гадаадад байгаа гэсэн шалтгаанаар ирээгүй. Хөгжлийн банкны эх үүсвэрээс "Говь Караван" болон  "Хэрлэн Онон Туул" ББСБ-ийн байгууллагын хувьцаа эзэмшигч Б.Батбаатар "Шарын Гол" ХК-ийн захирлаар ажиллаж байсан, ТУЗ-ийн гишүүн. Ж.Эрдэмбилэг Говь Караван гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь "Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан  "Хэрлэн Онон Туул" ББСБ-д хувьцаа эзэмшдэг

 

"Шарын гол" ХК-ийн хувь эзэмшлийн танилцуулга: 

  • Г.Хурал-ТЕГ газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийн охин 

  • "Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн зөвлөлийн гишүүн Б.Батбаатар ЭМ ЭН ЮҮ БИ кредит компанийн эцсийн өмчлөгч байгаа. ЭМ ЭН ЮҮ БИ кредит компанийн эцсийн өмчлөгч нь "Хэрлэн Онон Туул" ББСБ-ын 100 хувийн хувьцаа эзэмшигч

  • Ж.Эрдэмбилэг "Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Говь Караван компанийн 100 хувийн эзэмшигч. Лодика инвестментс 100 хувь эзэмшиж байгаа. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
зочин:
Жирийн иргэн хүн ийм их зээл авч чадах уу!?
2023-01-17