Оросын пуужингийн цохилтын улмаас амиа алдагсдын дурсгалыг москвачууд хүндэтгэжээ
2023-01-17

Нэгдүгээр сарын 14-ний өдөр Оросын тал Украинд дахин их хэмжээний цохилт өгсөн юм. Энэ цохилтын үеэр харвасан нэг пуужин Днепр хотын есөн давхар орон сууцыг онож, барилгын нэг хэсэг бүхэлдээ нурсны улмаас 40 хүн амиа алдсан.

 

Энэ үйл явдлын дараа, Оросын цохилтын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг Москвагийн оршин суугчид хүндэтгэсэн талаар Фокус сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын нийслэл Москва хотод байх Украины зохиолч Леся Украинкагийн хөшөөн дээр москвачууд цэцэг авчран тавих болсон гэнэ. 

 

Түүнчлэн энэ хөшөөний дор Оросын пуужинд оногдон сүйрсэн орон сууцны зургийг тавьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Украины агаараас эсэргүүцэх пуужин байгаа онолгүй унасан гэж Арестович өөрөө хүлээн зөвшөөрсөн бөлгөө
2023-01-17
Сайн байна:
Эрүүлээр сэтгэгчид байгаам л юм байна. 15 жилийн ялнаас айсангүй.
2023-01-17
Путлерийн кгб иынхан тагнуул хийн хэн тийм юм хийж байгааг судлаад шоронд хийхээр ажиллана шүү.
2023-01-17