ЕТ: Бээжинд оршуулгын бараа хомстож, чандарлах зуухнууд ачааллаа дийлэхгүй эвдэрч байна
2023-01-18


Хятадад өнгөрсөн оны сүүлээр COVID-19-тэй тэмцэх хязгаарлалтуудыг цуцалснаас хойш коронавирусийн халдвар эрчимтэй дэгдэж, эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрч, эмийн санд шаардлагатай эм бэлдмэл хомстож, нас баралт огцом нэмэгдсэний улмаас шарил чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. 


The Epoch Times сонины мэдээлснээр, Хятадад коронавирусийн дэгдэллтийн улмаас томоохон хотуудад нас баралт огцом нэмэгдсэн тул оршуулгын зан үйл гүйцэтгэдэг компаниуд авс, дурсгалын цэцэг зэрэг оршуулах ёслолтой холбоотой бараа бүтээгдэхүүний хомстолд оржээ. 


Бээжингийн оршин суугчид, талийгаачид өмсүүлэх хувцас, авс зэргийг хотоос олох боломжгүй болсон тул хөрш зэргэлдээ хот, суурингаас хайх болсон гэнэ. Хэбэй, Жянсу мужуудын авсны дэлгүүр илүү цагаар ажилласан ч оршуулах ёслолын бараа бүтээгдэхүүний эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байгаа талаар өнгөрсөн оны өнгөрсөн оны The Epoch Times -ийн нийтлэлд өгүүлсэн байна. 


“Авс дууссан”


Хятадын эрх баригчид “тэг ковид” бодлогоо эрс өөрчилсний дараа нас баралт гэнэт огцом нэмэгдсэний улмаас авс, талийгаачид өмсүүлэх хувцас зэрэг оршуулгын баруунууд хомстох үзэгдэл газар авсан талаар Бээжин дэх авсны дэлгүүрийн эзэн Лю The Epoch Times сонинд ярьжээ. Люгтийн өгүүлснээр, Бээжин дэх авсны бүх дэлгүүрүүд бүтээгдэхүүнээ зарж дуусгасан, одоо Хэбэй мужаас бараа худалдан авахаар хайж байгаа гэнэ. 


“Ажилчид илүү цагаар ажиллаж, хэт их ядарсан. Одоо тэд цаашид ийм ачаалалтай ажиллаж чадахгүй” хэмээн Лю өгүүлжээ. 


Люгийн өгүүлснээр, авсыг хийж дуусмагц худалдан авч байгаа бөгөөд одоо захиалга дүүрсэн, хамгийн наад хугацаанд гарах захиалга гэхэд л нэгдүгээр сарын 23-ны өдөр гарахаар байгаа гэнэ. Люгийн дэлгүүрт модон авс зардаг, энэ авсны үнэ эрэлтээ дагаад хоёр дахин нэмэгджээ.

 

“Тахал дэгдэхээс өмнө модон авснууд 3000-5000 юань (shuud.mn: монгол мөнгөөр 1,5 саяас 2,5 сая төгрөг) байсан. Харин одоо 10 мянган юанийг давчихаад байна” хэмээн Лю өгүүлээд эрэлт асар их нэмэгдсэн тул модны үнэ ч эрс нэмэгдсэнийг онцолжээ.


Авс үйлдвэрлэгчид ч захиалгадаа дарагдсан 

Хэбэй болон Жянсу мужуудад байх авс үйлдвэрлэгчид ч өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж чадахгүй байгаа гэнэ. Жянсу мужийн Сюйжоу хотод байрлах, авс үйлдвэрлэх компанийн эзэн Линь The Epoch Times  сонинд ярихдаа оршуулгын ёслолд ашиглагддаг бараа бүтээгдэхүүн олдоц муутай байгааг онцолжээ. 


Түүний өгүүлснээр, нэгдүгээр сарын 20 хүртэл авс захиалга дүүрсэн гэнэ. Жянсу мужид авс үйлдвэрлэх компаниуд олон байдаг ч тэд огцом нэмэгдсэн эрэлтийг хангаж чадахгүй байгаа гэнэ. 


“Өчигдөр гэхэд авс авахаар 10 гаруй хүн манайд ирсэн. Манайд нэг ч авс үлдээгүй тул тэднийг хоосон буцаахаас аргагүй байсан юм” хэмээн Линь ярьжээ. 


Чандарлах газрууд ч ачааллаа дийлэхээ больсон гэнэ. 


“Сюйжоу хотод байх чандарлах газрууд өдөрт 200-300 цогцос чандарлаж байгаа ч урт дараалал үүссэн. Чандарлах зуух өдөр шөнөгүй ажиллаж байгаа” хэмээн Линь сурвалжлагчид ярьсан байна. 


Хэбэй мужийн Баодин хотод байх авсны дэлгүүрийн эзэн ч хотод нь авс олдохгүй байгаа талаар ярьжээ. 


“Хэт олон хүн нас барж байна. Худалдаанд авс байхгүй, авс бэлтгэх мод ч дуусаж байна. Эндэхийн авсны дэлгүүрүүд бүгд нөөцөө зарж дууссан” хэмээн дэлгүүрийн эзэн өгүүлжээ. 


Бээжинд хэт ачаалалтай ажилласан чандарлах зуухнууд эвдэрч байна 


Бээжин дэх авсны дэлгүүрийн эзэн Люгийн өгүүлснээр тус хотын чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа гэнэ. Бээжингийн дагуул хот болох Тунжоугийн чандарлах газрууд өдөрт 150 шарил чандарлаж байгаа аж. 


“Тунжоу хотын чандарлах газрууд өмнө нь өдөрт 40 цогцос чандарладаг байсан бол одоо энэ тоо 100-г давчихаад байна. Гэсэн ч урт дараалал багасахгүй л байгаа” хэмээн Лю өгүүлжээ. 


Түүний онцолсноор, ачаалал хэт их байгаа тул  хэд хэдэн шарилыг нэг дор чандарлах нь хэвийн үзэгдэл болсон гэнэ. 


“Чаоян дүүргийн шарил чандарлах газар зогсоо зайгүй ажилалж байгаа. Хэт их ачааллын улмаас зуухнууд нь эвдэрсэн. Талийгаачдынхаа чандарыг авч чадаагүй ар гэрийнхэн нь гомдол гаргаж эхэлсэн” хэмээн Лю өгүүлжээ. 


Бээжинд шарил чандарлах дааралал хэт их, улмаар хүлээх хугацаа уртассан тул зарим хүмүүс талийгаачдынхаа цогцосыг чандарлуулахаар Хэбэй, Шаньдун мужийг зорьвж байгаа ч тэндэхийн чандарлах газрууд ч ачаалал ихтэй байгаагийн улмаас эргээд шарилыг ачин буцах тохиолдол ихэссэн аж. 


“Азаар энэ бүхэн өвөл болж байгаа юм даа. Зун байсан бол цогцос хурдан муудаж, эвгүй үнэр гарах байсан. Гэтэл Хятадын хэвлэлүүдээс нэг нь ч энэ талаар мэдээлэхгүй юм” хэмээн Лю өгүүлжээ. 


Хятадын хэвлэлүүдээр гагцхүү эрх баригчдын албан ёсны мэдээллийг дамжуулдаг бөгөөд харин эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш халдварын тохиолдол болон нас баралтын тоог мэдээлэхгүй байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин
Ханиад маш их байна. Цагаан сар хийхгүй.3 долоо хоног ханиаж байна. Салдаггүй ханиад баына.
2023-01-21
Одоо яана даа, хятадууд ковид нь ихсээд ирэнгүүт бодлоготойгоор хилээ нээж, манай наймаачид Эрээн гарч цагаан сарын хог чирэх гэж чичэрч яваад ковид чирээд ирвэл энэ цөөхөн монголчууд хэцүүдэнэ дээ.... Энэ байж бгаа эдийн засаг, хүйтэн өвөл, эмнэлэг эд нар нь.......,,
2023-01-21
Зочин:
Хужаа хүний санаа ч мөн дөө
2023-01-21
Зочин:
Хужаа хүний санаа ч мөн дөө
2023-01-21
Zochin:
Ulsiin ih hurliin gishuun Uchral pizzdagiin huseed bgaa niigem n shuu
2023-01-21
Gg:
Mongoloos aws niiluuley
2023-01-20
Mongoloos aws niiluuley
2023-01-20
сайхан халуун ногоо сармисаар амтлаад консерви хийгээд африк руу экспортлох хэрэгтэй
2023-01-18
Зочин:
Хужаа хүний санаа ч мөн дөө
Зочин:
Хужаа хүний санаа ч мөн дөө
одоо шууд далай руугаа хаяж загас хоолло
2023-01-18
Ханиад маш их байна. Цагаан сар хийхгүй.3 долоо хоног ханиаж байна. Салдаггүй ханиад баына.