НӨАТ СУГАЛАА: Тохирол өнөөдөр 13:00 цагт болно
2023-01-18

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр /2023.01.18/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.

 

НӨАТ-ын сугалааны тохиролд:

 

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.

Shuud.mn
Сонин хачин