Сураггүй алга болсон ЗУРГААН настай хүүг эсэн мэнд олжээ
2023-01-18

Малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олсон байна. 

 

 

Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Ихэр” гэдэг газар энэ сарын 17-ны өдрийн 16:30 цагийн орчим бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:12 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

 

Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн ЗУРГААН настай хүү Б -ийг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар  хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, өнгөрсөн шөнийн  03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 25 км-т Баянхайрхан багийн “Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин