Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэх сургалт АНУ-ын цэргийн баазад эхэллээ
2023-01-18

Украины 100 орчим цэргийн алба хаагч Оклахома дахь Форт Стилл цэргийн бааз дээр очжээ. Тэд энд Patriot зенит пуужингийн комплекстой ажиллах, техникийн үйлчилгээ хийх сургалтад хамрагдана гэж Ройтерс агентлаг мээдэлсэн байна. 

 

"Цэргийн алба хаагчид Форт Стиллд ирж, бэлтгэлдээ орсон. Сургалт хэдэн сарын хугацаанд үргэлжилнэ " хэмээн Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Пэт Райпер мэдэгждээ. Түнүий өгүүлснээр, нэг төхөөрөмжийг ашиглахад 100 хүн шаардлагатай байдаг гэнэ.

 

АНУ Украиныг Оросын пуужингийн цохилтоос хамгаалахын тулд Patriot комплекс өгөхөөр болсон талаар Пентагон 12 дугаар сард мэдэгдэж байлаа. Мөн ийм комплексийг Герман улс Украинд өгөхөө мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Анүс гэж хогийн газар юм.
2023-01-19
Герман өгнө гэхээр герман сургагч нар бэлэн байж л байгаа юм байна. Заавал яах гэж тэр хол явж заалгадаг юм бол... Хажууд нь заагаад бүр зенитээ өгнө гэчихсэн байхад...
2023-01-18