Хөгжлийн банкнаас дөрвөн тэрбум төгрөгийн зээл авсан Б.Гантүлхүүр оргон зайлжээ
2023-01-18

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж, Пи Си Вай ХХК-ийн мэдээллийг сонслоо. Сонсголд гэрчээр тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр, түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Энхбаатар нарыг дуудсан ч гадаад руу явсан шалтгаанаар ирсэнгүй.

 

Тус компани ноолуурын үйлдвэрийг өргөтгөхөөр Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээлийг 2018 оны 06 дугаар сард авч, 2019 оны 12 дугаар сарын 05-нд төлөхөөр гэрээ хийжээ. Зээлийн 3.5 тэрбум төгрөгийг төлөөгүй бөгөөд одоо зээл, хүүгийн төлбөр нийтдээ 5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

 

 

Пи Си Вай ХХК-ийг Батаагийн Гантүлхүүр 100 хувь зэмшдэг. Хөгжлийн банкны 4 тэрбум төгрөгийн 3.5 тэрбум төгрөгийг Б.Гантүлхүүр бэлнээр зарлагадаж авсан бол 500 сая төгрөгийг иргэн Баяр-Өлзий бэлнээр авчээ.

 

Хөгжлийн банкны дэд захирал З.Батырбек “Б.Гантүлхүүр Монголд байдаггүй, оргон зайлсан. Холбогдох хуулийн байгууллагад хандаж, эрэн сурвалжилж байгаа. Бид энэ хүнтэй уулзахаар олон удаагийн оролдлого хийсэн” гэсэн мэдээллийг өглөө.

 

Зээлийн нийт барьцаа хөрөнгийн 70-80 хувь нь ноолуур байсан бөгөөд одоо ноолуур нь байдаггүй, үйлдвэр ажилладаггүй, зогсонги байдалтай байдаг аж.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
хаха:
Зээл өгсөн эдийн засагчийг шалгах данс гүйлгээг нь шалгах ёстойг мэддэггүйл хуулийнхан байдаг юм байхдаа хэхэ.тэгээд бас барьцаанд ноолуур тавсан гэх үнэхээр хошин шог цаашаа юм бичиж ярих юмдаа.тэгээд ноолуур байхгүй хаачсан хаха нөгөө уулын орой дээр хэхэ
2023-01-19
зочин:
Үнэн шүү.
2023-01-19
Зочин:
Залилан мэхлэж завшигч нар оногдуулах Эрүүгийн хуулийн ялыгчангаруулахгүй бол гэрээний аргаар залилан хийгээд оргож бултдаг явдал ихэссээр байх биш үү!
2023-01-19
Зочин:
Ар нь түүз байгаа. Хамгаалж хаацайлдаг, хамтарч ажилдаг том албан тушаалтан зохион байгуулаад л сууж байгаа
2023-01-18
Б. Гантүлхүүр:
Яадгиймбэ.. төлөхгүй. Анхаанаасаа яасан ч төлөхгүй гэсэн бодлоготойгоор хөөцөлдсөөр байгаад авсийн..кк
2023-01-18
Болд:
Чанаргүй зээлийн ард АВИЛГА байдаг юм шүү дээ.Манай Тагнуул, Цагдаа, АТГ ажлаа сайн хийдэг л юм бол гаргаад л ирнэ шүү дээ
2023-01-18
зочин:
Үнэн шүү.
Зочин:
Хог новш, сэгнүүд юмаа эд нар нээрэн. Энэ дэлхийн хаа нэгтээ байж л байгаа даа, өөрөө харж байгаа юм чинь Зээлээ төлөөч өгөр хүн хог оо?
2023-01-18
Б. Гантүлхүүр:
Яадгиймбэ.. төлөхгүй. Анхаанаасаа яасан ч төлөхгүй гэсэн бодлоготойгоор хөөцөлдсөөр байгаад авсийн..кк