Жин: Цэргийн амьдрал надад үнэхээр их таалагдаж байна
2023-01-19

 

БНСУ төдийгүй дэлхийн хамгийн алдартай хамтлаг болох "BTS"-ийн гишүүн Ким Сокжин буюу Жин 12 дугаар сарын 13-нд цэрэгт татагдсан билээ. Тэрбээр найман сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “Weverse” фен платформоор дамжуулан шүтэн бишрэгчдэдээ сүүлийн үеийн зургуудаасаа хуваалцжээ. 

 

 

Жин  “Цэргийн амьдрал надад үнэхээр их таалагдаж байгаа. Би энд цагийг маш сайхан өнгөрүүлж байна. Энд байгаа бүх хүмүүс элгэмсэг бас дотно юм. Тийм ч учраас энд байх надад үнэхээр тухтай байна. Та нартаа өөрийн зургийг хуваалцахыг тэсэн ядан хүлээж байлаа. Энэ өдөр миний бяцхан хүсэл биелсэнд маш их баяртай байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, цэргээс зөвшөөрөл аваад зургаа оруулж байгаа юм шүү. Хамгийн сүүлд та нартаа байнга хэлдэгчлэн ARMY нар минь үргэлж аз жаргалтай, эрүүл сайн байж, өлсөхгүй хоолоо бас маш сайн идэж байхыг хүсэж байна" гэсэн юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
minsoo:
ashqde Jin sn ywaad irre✨??
2023-01-21
ķýúţţnæ gdy:
hoorhin
2023-01-20
Enhhuslen:
hehe
2023-01-20
Enhsaruul:
Minii sana uneheer amrah shig bolloo doo ?
2023-01-20
Enhhuslen:
hehe