Blackpink хамтлаг Францын тэргүүн хатагтайн хандивын тоглолтод оролцохоор болжээ
2023-01-19

 

Солонгосын алдарт  BLACKPINK хамтлаг Францын тэргүүн хатагтай Брижит Макроны буяны байгууллагаас зохион байгуулах "Le Gala des Pieces Jaunes"  тоглолтод оролцохоор болжээ. Уг тоглолт нь нэгдүгээр сарын 25-нд Парисын Le Zenith Arena-д болох аж. 

 

 

Энэхүү арга хэмжээг өвчтөнүүд болон эрүүл мэндийн ажилтнуудын амьдралыг сайжруулах зорилготой "Fondation des Hopitaux" зохион байгуулдаг. Макрон 2019 онд тус сангийн удирдлагыг авсан. Мөн Америкийн продюсер Фаррелл Уильямс, Британийн дуучин Мика зэрэг дэлхийн алдартай одод тоглолтын бүрэлдэхүүнд багтсан байна. 

 

 

Тус сангийн мэдээлснээр тасалбарыг 15 еврогоор худалдаалах гэнэ. Уг арга хэмжээнээс олсон орлогыг хүүхэд, өсвөр үеийнхний эмнэлэгт хэвтэх нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм.  


 

Shuud.mn
Сонин хачин