Ц.Ууганбаяр: Хөгжлийн банкнаас зээл авсандаа ХАРАМСАЖ байна
2023-01-19

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

 

 

Өнөөдрийн сонсголын эхэнд НЬЮ  ЯАРМАГ ПРОЖЕКТ ХХК-ын "Шинэ Яармаг" төсөлд өгсөн зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Уг төслийн гэрээний дүн 50 сая ам.доллар. Харин Хөгжлийн банкнааас 8,45 хувийн хүүтэй 29,134 сая ам.доллар олгосон байдаг. Зээл муу буюу чанаргүй ангилалтайгаар өнгөрсөн оны төгсгөлд хаагдсан байна. 

 

Анх ТОСК-ийн нэрээр зээл авсан. Энэ зээл нь 2018 онд шүүхийн шийдвэрээр Хөгжлийн банкны барьцаанд байсан бодит үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрээр цуцалснаар тус зээл нь барьцаа хөрөнгөгүй болж муу зээлийн ангилалд орсоор ирсэн тухай шинжээч дүгнэлтээ танилцууллаа.

 

 

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хөгжлийн банкны удирдлагуудаас асууя. Олгох ёсгүй буюу орон сууцны барилгад зээл олгосон байна. Энэ Хөгжлийн банкны санхүүжүүлэх ёстой зээл мөн байсан уу? ТӨК зээлдэгч болохоор өгсөн үү? Зээлийг оны эцсээр хаасан байна. Яаж хаасан юм бол? Баригдсан барилгаа өгөөд хаасан гэх мэдээлэл надад ирсэн.

 

Төсөл хэрэгжүүлэгчээр ажилласан та бүхэнд энэ хэмжээний төсөл хэрэгжүүлэх туршлага байсан уу? Та бүхэн ямар шалгуурын дагуу зээл авсан бэ? Олон нийтэд хүрсэн мэдээллээр Ц.Ууганбаяр та бүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан санагдаж байна. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан болохоор харилцаа холбоо байна гэж харахаар байна. 

 

Хөгжлийн банк: Энэ бол Хөгжлийн банкны хууль болон дүрэм журамд нийцсэн зээл биш. Экспортыг  дэмжсэн, импортыг орлох хэмжээний зээлүүдэд хөгжлийн банк зээл олгох ёстой байсан. Харамсалтай нь тухайн үед үүнээс гадна долоон төсөлд орон сууцны зээл олгосон байна. Тухайн үед зээлийг Засгийн газрын тогтоолоор олгожээ.

 

 

Гэрч  “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр: Анх удаа нийтэд ил гарч ярилцлага өгч байна. Зээлэн хаасан тухайд бид ТОСК-ийн өмнөөс 24 тэрбум төгрөг төлсөн. Шүүхийн шийдвэр байхгүй. Бид өөрсдөө 61 тэрбумыг гээд бид нийт 85 тэрбумыг төлсөн. Энэ талаар Хөгжлийн банк дэлгэрэнгүй тайлбар өгөх хэрэгтэй. Т.Доржханд гишүүний асуултад хариулт өгье. Би ямар нэг төрийн тендер, худалдан авах ажиллах оролцоогүй. Тийм учраас сонгон шалгаруулалт хийх ёстой байсан эсэхийг мэдэхгүй юм. Би төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байна. Би Х.Баттулга гэдэг хүний орон тооны бус зөвлөх хийж байсан. Төрөөс нэг ч төгрөгийн цалин авч байгаагүй. Өөрийн итгэл үнэмшлээр л ажиллаж байна. Цаашид Х.Баттулга гэдэг хүнтэй битгий холбоосой гэж хүсэж байна. Сүүлийн 10 жил намайг Х.Баттулга гэдэг хүнтэй холбож байна. Би яагаад юм хийж, төсөл хэрэгжүүлж болдоггүй юм бэ? Х.Баттулга гэдэг хүний улс төр надад хамаагүй. 

 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Танай компани Хан-Уул дүүрэгт газар эзэмших гэрчилгээтэй юу? 

 

Гэрч  “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр: Би 21,8 га газар эзэмшиж байсан 2022 онд нийслэлийн Боловсролын газарт 2 орчим га газрыг цэцэрлэг сургууль барих зориулалтаар үнэ төлбөргүй өгсөн. Яг одоо 10 орчим га газар барилгажсан талбай байгаа. Хөгжлийн банкинд өр төлбөр шилжүүлсэнтэй холбоотойгоор 5 орчим га газар Хөгжлийн банкинд шилжсэн. Манай компанийн нэр дээр гурав дөрөв орчим га газар үлдэж байгаа байх. 

 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Буян-Ухаа спорт цогцолборын замын зүүн талд байгаа газар мөн үү? 

 

Гэрч  “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр: Мөн. Хан-Уул дүүргийн аравдугаар хороо гэж явдаг байх. 

 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Дэлгэцэнд "Степпе арена" компанийн хувь эзэмшигчдийн мэдээллийг гаргая. Энэ бол Хан-Уул дүүрэг баригдсан "Степпе арена" компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд та болон П.Цагааны нэр гарч ирсэн. Таны нэр дээр байгаа 20 хувийн эзэмшлийг  ямар байдлаар олж авсан бэ? 

 

Гэрч  “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр: П.Цагаан гэдэг хамтрагчийн хувьд 100 хөрөнгө оруулалт гарсан. Миний хувьд газар, зураг төсөл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсэн. Зөвхөн газар 20 хувьд хүрэхгүй. 

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бид Хөгжлийн банкны зээлдэгч биш гэж хэллээ. Та зөвхөн ХХБ харилцаад явах байсан өнцгөөр хэлж байна уу? Хөгжлийн банкнаас удирдлагаас асуухад зээлдэгч нь ТОСК. ТОСК мөнгө  авчихаад  төсөл хэрэгжүүлэгч гээд өөр компани татаж оролцуулаад байж болох уу? 

 

Гэрч  “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр: Биднийг гуйгаад төсөл  рүү оруулчихсан юм байхгүй. Монголд төсөл хэрэгжүүлэх ямар хэцүү билээ. Засаг нь хүртэл зээлээ хойшлуулаад л явж байгаа. Хөгжлийн банк маргаан үүсгэхгүй байх боломж байсан. Би ХХБ-аас зээл авсан. Тухайн үед Хөгжлийн банкны захирал Б.Батбаяртай би уулзаж, албан бичгээр амаар та нар битүүмжилсэн мөнгөө авчих . Би арилжааныхаа зээлтэй явчихъя гэж зөндөө гуйсан. ХХБ ч гэсэн энд ирээд ярих ёстой. Би зээлээ төлсөн. Төлсөн компаниудаа буруутгаад байхаар хэн зээлээ төлөх юм бэ?

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-03-13
"Бесон" ХХК-ийн захирал Батжаргал гэгч хүн маш ноцтой зүйлүүдийг ярилаа. Түүнийг үг хэлүүлэхгүй гэж "Пирамид орд" ХХК-ийн захирал Г.Цолмоны 2 өмгөөлөгч эсэргүүцсэн ч өөрсдөө хурлаас хөөгдөж гарахдаа тулав. ХБ-наас 15 тэрбумын зээл авч Яармагт "Буман залуус" 296 айлын орон сууц барьсан "Пирамид орд" компанийн дуусаагүй барилгыг гүйцээхээр барилгын Ерөнхий гүйцэтгэгчээр түүний "Бесон" компани орж цутгалт хийжээ. ХБ-ны мөнгө орж ирэхээр өгнө хэмээн өр зээл тавиулж баахан ажлаа хийлгэж дуусангуутаа хөөгөөд гаргачихсан. ХБ-ны мөнгө орж ирсэн бхад ч хэлэхгүй өр зээлээр ажил хийлгэсээр бжээ. Эцэст нь өр зээлэнд орж бизнесээ алдаж, дансаа хаалгуулсан тэрбээр 4 жил шүүхээр явж зүрхний шигдээс 2 удаа болсноо хэлж бна. Түүнийг хохироосон гол хүн нь "Пирамид орд" компанийн эзэн Г.Цолмон гэнэ. Г.Цолмон өөрийн баз хүргэн, насаараа шүүгч ШЕЗ-д ажиллаж байсан гавьяат хуульч Б.Дамдин-Од гэгчээр бүх луйвраа хамгаалуулдаг. Прокурор, шүүхийн байранд ажилтан нь юм шиг явж үдийн хоолоо хүртэл хамт иддэг. Хохирогч нь үүдэн дээр камераар хараад сууж бдаг. Шүүхээс битүүмжилсэн хөрөнгийг ШШГГ-ын дарга нь цуцлах шийдвэр гаргачихдаг. Мөнгөтэй хүмүүст ашигтай шийдвэрийг ганц өдрийн дотор гаргадаг мөртлөө хохирсон хүний гомдлыг 4 жил шийддэггүй хууль шүүхийн байгууллагатай болсныг хэллээ. "Пирамид орд" ХХК-ийн захирал Г.Цолмон нь ЕС асан Ж.Эрдэнэбатын үед ХБ-ны зээл авсан. Түүнтэй шууд утсаар ярьж, зээл бүтнэ гэдгийг баталдаг төдийгүй ЭНЭ ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХГҮЙ ЮМ гэж анхнаасаа ярьдаг бсан гэлээ.
2023-01-21