Сербийн Ерөнхийлөгч ОХУ-ыг шүүмжилж, Крым, Донбассыг Украины нутаг гэв
2023-01-19 10:40

Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич Орос улс Украин руу түрэмгийлснийг буруушаажээ. Тэрбээр Блүмберг агентлагт өгсөн ярилцлагадаа, Крым, Донбасс Украинд харьяалагдах ёстой хэмээн онцолсон байна. 

 

"Бид бүр анхнаасаа л Украин руу түрэмгийлсэн Оросын түрэмгийллийг дэмжиж болохгүй гэж хэлж байсан. Бидний хувьд Крым бол Украин, Донбасс бол Украин, энэ хэвээр л үлдэнэ" хэмээн Сербийн Ерөнхийлөгч онцолжээ.

 

Түүнчлэн нөхцөл байдал цаашид улам дордоно гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Владимир Путинтэй харилцаагүй удсан хэмээн ярьжээ.

 

"Манай хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай. Гэхдээ бид Кремлиэс гарч байгаа шийдвэр бүрийг дэмжинэ гэсэн үг биш" хэмээн Вучич цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, Серби улс Европ дахь Оросын ойрын холбоотнуудын нэгд тооцогддог. Түүнчлэн энэ улс ОХУ-тай эдийн засгийн нягт харилцаатай байдаг юм. Өнөөгийн дайн эхэлснээс хойш Серби улс Европын холбооноос ирж буй дарамт шахалтыг сөрж, Оросын эсрэг хориг тавихгүй байсан хэвээр байгаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Казакийн Токаевтэй яасан адилхан шаар вээ.. энэ чинь.
2023-01-19
Оросыг дагаад хол явахгүйгээ ойлгож дээ, эсвэл жүжиглэж байгаа юм. Европын холбоонд ороод нэгдсэн европдоо энх амар амьдарсан нь дээр
2023-01-19
Энэ одоо хар тамхичин болов
2023-01-19