Ч.Сайханбилэгийн саналын дагуу авсан 7 тэрбумын үнэтэй төхөөрөмжийг 7 жил хадгалж байна
2023-01-19

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол  ТОСК Хөдөлгөөнт цогцолбор төслийн зээлтэй холбоотой гэрчүүдийг дуудаж асуулт асууж, хариулт авч байна.

 

 

ТОСК Хөдөлгөөнт цогцолбор төсөлд Хөгжлийн банкнаас АНУ-ын MIC Inc компаниас худалдан авах барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтэд Хөгжлийн банкнаас 7 тэрбум төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон байна. Зээлийн үлдэгдэл 25,65 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй зээлийн ангилалд багтсан байна. Тус зээлтэй холбоотойгоор Эрсдэлийн удирдлагын нэгжийн  дүгнэлт, зээлийн эдийн засгийн үр ашгийн талаарх тооцоо судалгаа байхгүй байхад Зээл хороо зээл олгохыг дэмжиж ТУЗ-д танилцуулсан бөгөөд ТУЗ нь тус өдрийн /2016.02.04/ 11 дүгээр тогтоолоор Гүйцэтгэх захиралд гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон нь Хөгжлийн банкны тухай хуулийг хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм. 

 

 

 

Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр: Авч болдоггүй, зарж болдоггүй хаяж болдоггүй хэдэн тоног төхөөрөмж авчихсан. Тухайн үед хэн гэдэг албан тушаалтан ийм юм авахаар 7 сая доллар шилжүүлсэн. Энэ бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн саналаар авсан. Тухайн үеийн Сангийн сайд төрийн өмчийн III сургуулийн захирлаар ажиллаж байгаа Н.Болор ирсэнгүй. Гол тайлбарлах ёстой хүн. Эрх ямба эдлэх болохоор эдлээд, асуух болохоор ирдэггүй. Батлан хамгаалах яамнаас л гэрчүүд ирсэн байна. Энэ Батлан хамгаалах зориулалттай юмуу, энгийн тоног төхөөрөмж юм уу? 

 

Гэрч Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Мөнхбаяр: Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор нь цэргийн барилга байшин барих зориулалтгүй, энгийн зориулалттай. Зөвхөн барилга хийж үйлдвэрлэх хөдөлгөөнт хэрэгслүүд юм байна лээ. Үүнийг Батлан хамгаалах салбарт болон Зэвсэгт хүчинд өгөх боломжгүй гэсэн хариуг АНУ-аас өгсөн байдаг. Үүний дагуу дараагийн тогтоолийн дагуу Батлан хамгаалах яаманд гэж гаргаад дараа нь энэ тогтоолоо хүчингүй болгоод ТОСК-д шилжүүлсэн. Одоогоор Зэвсэгт хүчний анги дээр хадгалалтыг хариуцаж байна. 

 

Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр: Гэрээ байгуулахдаа 8 төхөөрөмж байсан. Одоо 6 ирсэн байна лээ. Маш асуултууд байна. Яг энэ асуудлаар Хөгжлийн банкны удирдлагууд зугтаад ирээгүй. 

 

П.ГОО

 

 

Shuud.mn
Сонин хачин
С.Баярцогт:
“Гүтгэн зох/байгуулсан 3-н хэргээр 10 жилийн ял авахад хууль биш хүн засагладаг бсан. Манай нам 200 мянган гишүүнтэй. Намын даргад үе үеийн сор болсон хүмүүс дэвшинэ гэдэгт итгэлтэй бсан. Би яагаад энэ үед АН-ын дарга болох гэж бна вэ гэж үү. 5-р сард хуваагдсан бсан АН-ын залуучуудаас надад санал тавьсан. Үүний дараа бид олон уулзалт хийсэн. Залуучууд итгээд ирж бхад зүтгээд үзье гэж бодсон. Гурван УИХ таван ЗГ дамнасан Оюутолгойн гэрээг хийсэн. Үүний ачаар Монголын эд/засаг тэлсэн. Намайг Хятад гэдэг. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Миний өвөө, аав, ээж Монголын төрд зүтгэж бсан. Би удам судраараа, хийсэн бүтээснээрээ бахархдаг. Хууль засагладаггүй, хүн засагладаг үед би 10 жилийн ял авсан. Гэсэн хэдий ч олон улсын шүүхээр цагаатгагдсан. Хамгийн өндөр рейтингтэй нь би байж магадгүй. Хэрвээ би намын даргаар сонгогдвол гишүүд, дэмжигч, хэвлэлд нээлттэй бна. Миний сул тал сошиалд бдаггүй, хэрвээ намын дарга болбол хэвлэлд нээлттэй бна”
2023-01-19
С.Баярцогт: Гүтгэн зохион байгуулсан гурван хэргээр 10 жилийн ял авахад хууль биш хүн засагладаг байсан Манай нам 200 мянган гишүүнтэй. Намын даргад үе үеийн сор болсон хүмүүс дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. Би яагаад энэ үед АН-ын дарга болох гэж байна вэ гэж үү. Тавдугаар сард хуваагдсан байсан АН-ын залуучуудаас надад санал тавьсан. Үүний дараа бид олон уулзалт хийсэн. Залуучууд итгээд ирж байхад зүтгээд үзье гэж бодсон. Гурван УИХ таван ЗГ дамнасан Оюутолгойн гэрээг хийсэн. Үүний ачаар Монголын эдийн засаг тэлсэн. Намайг Хятад гэдэг байсан. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Миний өвөө, аав, ээж Монголын төрд зүтгэж байсан. Би удам судраараа, хийсэн бүтээснээрээ бахархдаг. Хууль засагладаггүй хүн засагладаг үед би 10 жилийн ял авсан. Гэсэн хэдий ч олон улсын шүүхээр цагаатгагдсан. Хамгийн өндөр рейтингтэй нь би байж магадгүй. Хэрвээ би намын даргаар сонгогдвол гишүүд, дэмжигч, хэвлэлд нээлттэй байна. Миний сул тал сошиалд байдаггүй, хэрвээ намын дарга болбол хэвлэлд нээлттэй байна" гэлээ.
2023-01-19
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-01-19
зочин:
Муухайбалаг гай л болох юмаа, тэр чигээрээ хүний нутагт ясаа тавьбал таарна
2023-01-19
иргэн:
Сайханбилэг Ёстой эр хүний шинжгүй хог байгаа юм Шунал хулгай дээр арчаагүй
2023-01-19
АНУСУУД ЭНЭ УЛСИГ ЭЛГЭР НХЭВТУЛСЭН
2023-01-19