Ким Кардашьян: Диана гүнжийн зүүлт бол миний амьдралын нэгэн том чимэг байлаа
2023-01-20

 

Ким Кардашьян өнгөрсөн лхагва гарагт жил бүр болдог Royal&Noble дуудлага худалгаараа Диана гүнжийн хэрэглэж байсан алмазан шигтгээтэй номин чулуун Аталла загалмайн зүүлтийг худалдан авчээ. 


Уг зүүлт нь 5.25 каратын жинтэй, очир алмаазаар чимэглэсэн дөрвөлжин хэлбэртэй номин чулуугаар тус тус чимэглэсэн байв. Уг зүүлтийн таван минутын дотор 197,453 доллароор Кардашьян үнэлсэн байна. 

 

 

Sotheby London-ийн үнэт эдлэлийн албаны дарга Кристиан Споффорт "Энэ бол хэмжээ, өнгө, хэв маяг, загвар гээд бүх л зүйлээрээ  хүний нүдийг баясгасан эдлэл. Мөн энэ хэрэглэгдэхүүний дараагийн эзнээр  дэлхийд алдартай өөр нэг нэгний гарт орсонд бид баяртай байна" гэсэн юм. 

 

Харин Кимийн хувьд " Энэ бол миний амьдралдаа хүсэж байсан зүйлүүдийн минь нэг байлаа. Диана гүнжийн хэрэглэж байсан эд хэрэглэлийг цааш нь амилуулж зүүнэ гэдэг үнэхээр гайхалтай биш гэж үү. Загварын салбарт нэгэн том өдөр боллоо. Миний үнэт эдлэлд ийм нэр хүндтэй зүүлт орж ирсэн болохоор цаашид нандигнан зүүх болно оо.  Диана гүнжийн зүүлт бол миний амьдралын нэгэн том чимэг байлаа" хэмээн ярьсан байлаа. 


Диана гүнж уг зүүлтийг олон удаа зүүж байсан бөгөөд хамгийн алдартай нь 1987 онд Лондонд болсон "Birthright" байгууллагаас зохион байгуулсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжсэн буяны гала тоглолтын үеэр зүүсэн нь байв. Тухайн үед тэрбээр Кэтрин Уокерын Викторийн хилэн даашинзыг өмсөж, уг зүүлтээрээ гоёжээ.

Shuud.mn
Сонин хачин