"Шүүгч асан Д.Дамдин-Одын баз Г.Цолмон хуурамч баримтаар ДӨРВӨН жил шүүх дээр ялалт байгуулсан"
2023-01-20 13:19

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсголоор  Пирамид орд ХХК-ийн Буман залуус 296 айлын орон сууцны хороолол барих төсөлд авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна

 

 

 Пирамид орд ХХК нь Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийг 2017 онд 13,44 хувийн хүүтэйгээр дөрвөн жилитйн авсан байна. Одоогоор зээлийн үндсэн төлөлт ТЭГ хувь чанаргүй гэсэн ангилалтай. Тус компанийн хувьцааг Г.Цолмон 100 хувь эзэмшдэг. 

 

 Энэхүү зээлтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдсан боловч сонсголд оролцох боломжгүй гэдгээ бичгээр ирүүлсэн байна. Мөн Пирамид орд ХХК-ийн зээлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г. Байгалмааг гэрчээр дуудсан ч тэрбээр ханиад хүндэрсэн шалтгаанаар ирэх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Зээлийг бүрэн бусаар зарцуулсан гэх дүгнэлт гарсан. Г.Цолмонгийн охин Ц.Хонгормаа бэлнээр авсан. 

 

"Пирамид орд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон: Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд мөнгөө бэлнээр авсан. Хувьдаа зарцуулсан гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүмүүс нь орон сууцандаа орчихсон бүрэн хэрэгжсэн төсөл.

 

“Бесон” ХХК-ийн захирал Батжаргал: Би 2017 онд Г.Цолмон гэдэг хүнтэй дутуу баригдсан барилгыг гүйцээж барих барилгын ажлын гэрээ хийсэн. Энэ компани барилгын бүрэн цутгалтыг хийж дуусгаад намайг барилгын талбайгаас хөөж гаргасан. Долоо, найман давхар дутуу баригдсан барилгыг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байсан. Энэ барилга нь үйлчилгээний төвөөр холбогдох ёстой байсан. Манай компанийг ороход үйлчилгээний төвийн суурийг ч цутгаагүй байсан. Дутуу баригдсан 4 ширхэг барилга байсан. Тухайн үед Хятад иргэд барьж байхад нь визний зөрчилтэй гээд хөөгөөд гаргачихсан. Хятад иргэдэд ямар ч төлбөр төлөөгүй гэдгийг би сүүлд нь мэдсэн. 16 давхар барилгын гүйцэтгэлийг манай компани дуусгасан. Энэ компанитай шүүхцэлдээд дөрвөн жил явж байна. Би эхний шатанд ялдаг ч давж заалдаад унагаадаг. Шүүх намайг зөвхөн үнэнийг хэлнэ шүү гэж сануулдаг боловч энэ компани худлаа ярьж, худлаа мэдүүлэг өгдөг, нотлох баримтыг хуурамчаар үйлдэж болдог. Би ҮНЭН үгийг батлах гэж эрүү, иргэний шүүхээр дөрвөн жил явж байна. Улсын комиссийн бүх актыг бүгдийг хуурамчаар үйлдсэн энэ компани шүүх дээр давж заалдах дээр ялаад л байна. Энэ компани 2017 онд 15 тэрбумын зээлээ авчихсан юм байна шүү дээ. Надад 2017 онд зээл аваагүй гээд л байсан. Бүтэн жил ямар ч мөнгө авалгүй явсан. 2018 онд мөнгөө авчихсан гээд эртхэн ажлаа хий гэсэн. Би гуравдугаар сард ажлаа эхлүүлсэн. Гэтэл Х.Баттулга, Байгалмаа, мөн ШЕЗ-д байсан Д.Дамдин-Од гээд шүүгч Г.Цолмонгийн баз нь. Би бол шүүгч прокурортой уулзах боломжгүй. Гэтэл эд нар чинь өрөөнд нь орж уулздаг, хэрэг барьж ордог. Би доор жижүүрийн дэлгэцнээс хараад л байж байдаг. Мөрдөн байцаагч эдний хамаарал бүхий хүмүүстэй өдрийн цайгаа өрөөндөө идэж ууж байхыг хараад ороод хэлэхэд намайг хөөгөөд гаргаж байсан. 

 

Энэ байдлаас болоод 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдөр Захиргааны шүүх хурал дээр ЗҮРХНИЙ ШИГДЭЭС болж байсан. Хурал дээр Хөгжлийн банкныхан болоод энэ компанийнхан ирээгүй. 30 минут хүлээгээд хотын захиргаа руу ярихад "УЛСЫН КОМИСС ажиллуулж байна" гэж байгаа юм. Намайг шүүх дээр суулгачихаад шүү дээ. Хөгжлийн банкны зээлийг авахдаа Г.Цолмон "Энэ зээлийг төлөхгүй Хөгжлийн банк дампуурна" гэж хэлж байсан. Би гутарч байна. Үнэнийг хаана ч харахгүй байна. Би цөхөрч байна. 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Маш олон иргэд Хан-Уул дүүрэг газрын асуудал шийдэж өгөөч гэсэн хүсэлт ирүүлдэг. Гэтэл нөгөө газар нь нэг улсын төрийн намын дэргэд байдаг ТББ-ын эзэмшилд байдаг юм байна. Анх удаагаа л үүнийг мэдэж байна. Буман залуус 296 айлын орон сууц байгаа. Иргэдээс "Бид мөнгөө өгсөн. Гэрчилгээ гаргаж өгөхгүй байна. Гэрчилгээ гаргаж өгөхгүй болохоор маш олон эрх зөрчигдөж байна. Барилга барьсан хүмүүс нь зугтаад уулзахгүй байна " гэсэн хүсэлт ирдэг. Хөгжлийн банкныхан ямар байр суурьтай байна вэ? Энэ хүн барилгаа зараад явах юмуу? Та бүхэн барилгаа зарах юм уу? Хоёрдугаарт, Хөгжлийн банкны хуульд орон сууцыг санхүүжүүлнэ гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. 15 тэрбум төгрөг авсан. Барьцаа нь 10,6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Энэ байшин Монголын Ардчилсан холбооны байшин. Барьцаа хангагдаж байгаа юу? 

Гэрчээс асуухад 15 тэрбум төгрөгөө бэлнээр авсан. Та ямар хэмжээний татвар төлсөн бэ? 

 

Хөгжлийн банк:  "Пирамид орд" ХХК-ийн зээл хүндэрсэн. 296 айл орчихсон. Айлуудад давхар зарчихсан гэсэн үг. Улсын комисс хүлээж аваагүй ч иргэд орчихсон. Газрын төлбөрийн маргаанаа шийдээгүй байгаа. 100 сая төгрөгөө МОХ төлөх үү, Пирамид орд ХХК төлөх эсэх нь тодорхойгүй. Тухайн үед шаардлага хангаагүй байхад зээл олгогдсон. 

 

"Пирамид орд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон: Татварт өргүй. Батжаргал гэдэг хүнд тухай тухай үед төлбөрөө авсан. Энэ хүнд би өргүй. 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Энэ барилгыг хэн барьсан юм бэ? 

 

“Бесон” ХХК-ийн захирал Батжаргал: Захиалагч нь  "Пирамид орд" мөн. Намайг очиход дутуу барьсан барилга байсан. Зураг дээр найман давхар. Бид 10 давхар хүртэл барьсан гэдэг. Нэг давхар гэдэг нь 400 метр/кв. Үйлчилгээний төв, дөрвөн барилгын гэрчилгээ гарсан. Шүүхээс надад битүүмжилж өгсөн. Энэ битүүмжилж өгсөн шүүхийн захирамжийг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Р.Энхтайван гэдэг хүн 2020 оны 01 сарын 03-нд цуцлаад, үл хөдлөх дээр хүргэнийхээ нэр дээр шилжүүлэх гээд байж байсан. 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хөгжлийн банкны сонсголд ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ нь энэ хүн л байлаа!! Улс төрчдийн хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан. Авлигал, албан тушаалын ойлгомжтой гэмт хэргүүдийг илчлэхээс бүгд айж байна. Харин "Бесон" ХХК-ийн захирал Батжаргал гэгч энэ хүн маш ноцтой зүйлүүдийг ярилаа. Түүнийг үг хэлүүлэхгүй гэж "Пирамид орд" ХХК-ийн захирал Г.Цолмонийг хоёр өмгөөлөгч эсэргүүцсэн ч өөрсдөө хурлаас хөөгдөж гарахдаа тулав. Их л ноцтой асуудлаар шүгэл үлээх нь гэж бодоод би ч анхааралтай сонслоо. Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл авч Яармагт "Буман залуус"296 айлын орон сууц барьсан "Пирамид орд" компаний дуусаагүй барилгыг гүйцээхээр барилгын Ерөнхий гүйцэтгэгчээр түүний "Бесон " компани орж цутгалт хийжээ. Хөгжлийн банкны мөнгө орж ирэхээр өгнө хэмээн өр зээл тавиулж баахан ажлаа хийлгэж дуусангуутаа хөөгөөд гаргачихсан. Хөгжлийн банкны мөнгө орж ирсэн байхад ч хэлэхгүй өр зээлээр ажил хийлгэсээр байжээ. Эцэст нь өр зээлэнд орж бизнесээ алдаж, дансаа хаалгуулсан тэрээр 4 жил шүүхээр явж зүрхний шигдээс 2 удаа болсноо хэлж байна. Түүний хохироосон гол хүн нь "Пирамид орд" компаний эзэн А.Цолмон гэнэ. Г.Цолмон өөрийн баз хүргэн, насаараа шүүгч ШЕЗ-д ажиллаж байсан гавьяат хуульч Б.Дамдин-Од гэгчээр хууль шүүхээр бүх луйвраа хамгаалуулдаг. Прокурор, шүүхийн байранд ажилтан нь юм шиг явж үдийн хоолоо хүртэл хамт иддэг. Хохирогч нь үүдэн дээр камераар хараад сууж байдаг. Шүүхээс битүүмжилсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь цуцлах шийдвэр гаргачихдаг. Мөнгөтэй хүмүүст ашигтай шийдвэрийг ганц өдрийн дотор гаргадаг мөртлөө хохирсон хүний гомдлыг 4 жил шийддэггүй хууль шүүхийн байгууллагатай болсныг хэллээ. "Пирамид орд" ХХК- ийн захирал Г.Цолмон нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед Хөгжлийн банкны зээл авсан. Түүнтэй шууд утсаар ярьж, зээл бүтнэ гэдгийг баталдаг төдийгүй энэ зээлийг төлөхгүй юм гэж анхнаасаа ярьдаг байсан гэлээ.
2023-01-21
irgen:
turuus zailuulaachee bvgdiig nasaar ni horij hurungiig hyraaj irgedee urnuus gargaj yandangaa tsuulj ervvl agaaraar amisgalj uvchinuusuu nimgelehsen.temtseldee garii irgedee...
2023-01-20