Боолчлолын тухай цочирдом баримтууд
2023-01-21

Хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед боолчлол байсаар ирсэн. Аль ч соёл, иргэншлийн талаарх түүхэн сурвалж уншихад боолчлолын талаарх үг өгүүлбэр гараад л ирнэ. Өнөөгийн соёлт ертөнцөд дэлхийн ихэнх оронд боолчлолыг хориглосон ч боолчлол хүн төрөлхтний эмзэг асуудал хэвээр л байна. 

 

Америкийн түүхэн дэх анхны боол эзэмшигчдийн нэг нь өнгөт арьстан

Өөрөө ч боол байж үзсэн Энтони Жонсон гэх эр Америкийн анхны хууль ёсны боол эзэмшигчдийн нэг байжээ. Тэрбээр Анголд төрсөн, түүнийг Арабын худалдаачид зарсан аж. 1621 онд Виржиния мужид ирж, тамхи тариалдаг цагаан арьстан фермерийн боол болон зарагджээ.

 

1935 онд тэрбээр эхнэрийн хамт эрх чөлөөтэй болж, мөн багахан газартай болсон байна. Ингээд Энтони дөрвөн цагаан боол, нэг өнгөт арьстан боол худалдаж авсан гэдэг.

 

Зугтахаас сэргийлэх онош 

1850-иад онд боол оргохыг завдсан бол "драпетомани" гэх сэтгэцийн онош тавьдаг байж. Ингээд эмчилгээ болгож, дахин зугтаалгахгүйн тулд хөлийнх нь эрхий хуруунуудыг тайрах зөвлөгөө өгдөг байжээ. Энэ "өвчин тусах шалтгаан нь" боолдоо эзэд нь "хэт зөөлөн хандсан" гэж эмч үздэг байж. 

 

Өнөө ч боолчлол бий 

Боолчлол бол өнгөрсөн зууны үзэгдэл гэж хүмүүс андуурдаг. Гэвч 1940-өөд онд ч баллистик пуужин үйлдвэрлэхэд боолын хүч ашиглаж байжээ. 

 

Өнөөдөр дэлхий дээр урьд хожид байгаагүй их боол бий. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж байгаагаар, дэлхий даяар 27 сая хүн боолчлогддогийн 15 сая нь Энэтхэгт байдаг гэнэ. 

 

Жаз хөгжим боолуудын ачаар үүссэн 

Жаз хөгжим боолуудыг бөмбөр тоглохыг хориглосон "Хар хууль"-ийн ачаар үүссэн гэдэг. Шинэ Орлеан муж нь дэг журам хэт хатуу байгаагүй цорын ганц газар бахйсан бөгөөд боолууд ням гараг бүр цуглан, дуулж, бүжиглэн хөгжим сонсох боломжтой байжээ. Эндээс л жаз хөгжим үүссэн гэдэг.

 

Арабын орнууд 14 зууны туршид боолтой байсан 

 

Арабын орнуудад боолчлол АНУ үүсэн байгуулагдахаас өмнө эхэлж, 14 зууны турш үргэлжилжээ. Арабын ертөнцөд VII зуунд боолчлол эхэлж, 1960-аад он хүртэл үргэлжилсэн байна. Шариатын хуулиар боолчлолыг зөвшөөрдөг, харин мусульмануудыг боолчлохыг хориглодог байжээ.

 

Африк гаралтай хамгийн их хүн амьдардаг улс нь Бразил

 

Бразилд боолчлолыг хуулиар хориглох үед Африкаас авчирсан өнгөт арьст боолын тоо хэдийнэ 4,9 саяд хүрсэн байжээ. Өнөөдөр африк гаралтай хүн хамгийн ихээр оршин суудаг улсад Бразил тооцогддог. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Казахстанд хүн хулгайлдаг гэмт хэрэг их байдаг хүнийг хулгайлаж боолын хөдөлмөр хийлгэдэг энэ хэрэгт Казахстаны цагдаа нар их оролцдог маш олон хүн ор сураггүй алга болдог
2023-01-22
Форд Моторс компанийг үүсгэн байгуулагч Хэнри Форд нэг удаа ажил горилогч 2 залууг оройн хоолонд урьжээ... Хоёулаа техникийн их сургуулийг маш өндөр үнэлгээтэй төгссөн инженер залуус байв... Хооллож дуусаад ресторанаас гарч явах замдаа Форд нөгөө хоёрт хандан: - "Оройн хоол хамт идсэнд баярлалаа... Чамайг ажилд авлаа, харин чамайг энэ удаа авахгүй байхаар шийдлээ" гэж хэллээ... Татгалзсан хариу авсан залуу тэсэлгүй: - Уучлаарай, ноён Форд... Таниас би нэг зүйл асууж болох уу? Бид оройжингоо манай сургуулийн тухай, автомашины тухай эсвэл техник технологийн талаар юу ч ярьсангүй... Зөвхөн нийтлэг, ерөнхий зүйлсийн талаар л ярилцсан... Та ямар шалтгаанаар манай найзыг ажилд авах, харин надаас татгалзах шийдвэр гаргах болсноо хэлж болох уу? Форд: - “Өө, би 2 шалтгааны улмаас ийм шийдвэрт хүрсэн юмаа... 1-рт, танай найз стейкээ амсаж үзээд давс нэмсэн... Харин чи давс нэмчихээд стейкээ амссан... Өөрчлөлт хийхээсээ өмнө туршиж үздэг хүмүүст би дуртай... 2-рт, чиний найз оройжингоо үйлчлэгч зөөгч нартай маш эелдэг харилцлаа... Харин чи надтай эелдэг харьцаж байсан ч тэднийг үл тоолоо" гэсэн хариулт өгсөн гэдэг... Хандлагыг ажилд ав, ур чадварыг сурга гэдэг үгний зангилаа утга, тодорхой жишээ энэ гэлтэй...
2023-01-22
хөлсний ажилтан гэж байгаа боловч үнэн хэрэгтээ боолууд л биз дээ
2023-01-22
ternees arai deer, yadaj tsalin avch baigaa, terneesee ger bulee tejee baigaa.
2023-01-22
Солонгост тэгвэл манай монголчууд боолын хөдөлмөр эрхэлдэг болж таарах нь ээ
2023-01-21
ternees arai deer, yadaj tsalin avch baigaa, terneesee ger bulee tejee baigaa.
Аргагүй л цочирдом баримт байна
2023-01-21
энтони гэх боол 300 жилийн дараа өөрөө боолтой болжээ дээ. Ямар аймар урт наслаа вэ
2023-01-21
Аргагүй л цочирдом баримт байна
ЗОЧИН:
Бүр УЛСААР нь боолчилдог газар одоо хүртэл байна .Англи маш олон оронтой байлдан колоничлож байжээ.Одоо хүртэл тэр колони улсуудтайгаа байж л байна.
2023-01-21
Солонгост боолууд байдаг. Тэнэг хүмүүс гадаадынхныг хорьж ажиллуулаад зодож нүддэг сонууд олон байдаг. Монголчууд ч боол болоод ажиллаж байгаад алуулсан хүмүүс олон байсан
2023-01-21