Назарбаев зүрхний хагалгаанд оржээ
2023-01-20

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев зүрхний хагалгаанд оржээ. Энэ талаар түүний нарийн бичгийн дарга мэдэгдсэнийг "Спутник.Казахстан" дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний эрдэм шинжилгээний зүрхний мэс заслын төвд Казахстаны алдарт зүрхний мэс засалч Юрий Пягийн удирдлага дор Нурсултан Назарбаевт хагалгаа хийсэн байна. Мэс засал амжилттай болсон, амь насанд нь аюулгүй хэмээн Назарбаевын нарийн бичгийн дарга Айдос Укибай мэдэгждээ. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Казахстаны Парламент Назарбаевын Үндэсний лидер статусыг хасах хуулийг баталсан. Үүнээс өмнө улсын хүндэт сенатчийн цолыг нь хасаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ хүн идсэн ч улс аа хөгжүүлсэн хүн.
2023-01-21
Гаа:
Эзэнтэй улс сайхан….
2023-01-20
Казахстан улс биднээс биднээс бүх зүйлээр түрүүнд явдаг
2023-01-20
zochin:
enen xvn manaihan shig bish ylsaa deed zergeer hugjvvlsen irged ni hangaluun amidardag yum chini ene zergiin hurungu bailgyi yahav dee.hyrdan edgeesei
2023-01-20