УИХ: Гишүүдийн ирц бүрдэхгүй байна
2023-01-20

УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага дуусаж, чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс хойших хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална. Мөн намрын чуулганы хаалтыг хийх юм. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй, хүлээлтийн байдалтай байна.

 

 

Өнөөдөр батлагдах хуулийн төслүүд дотор ЦХХХ-ны сайд Н.Учралын өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл байгаа. Тухайн хуулийн хүний эрхийг хамгаалах бус төр засаг, дарга нарыг олон нийтээс хамгаалах нь хэмээн сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Мөн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ч хоёр өдрийн өмнө өргөн барьсан хуулийн төслийг яаравчлан баталж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ажлаа хийдэггүй гишүүдийг эргүүлэх татах хэрэгтэй
2023-01-21
Бөөн юм болж сонгогдчихоод үндсэн ажлаа хийхгүй таслаад байгаа амьтдыг эргүүлэн татдаг хууль гаргая!!!
2023-01-21
Zochin:
Сайн уншаад шалгаад гаргахад болохгуй юм байхгуй шуу дээ одоо уед хунийг сониноор биш шошель ертонцоор намнаж бна шуу дээ ялангуа залуучууд бол арай л бгаа шуу гай л бгаа шуу
2023-01-20