Ерөнхийлөгч Н.Учралын хуульд ХОРИГ тавих уу
2023-01-23

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль нэрнээсээ эсрэг заалттай байна хэмээн нийгмийн сүлжээнд шүүмжлэлд өртөж байна. 
 

 

Тодруулбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас бүр тодруулбал Н.Учрал сайд санаачлан боловсруулсан. Өнгөрсөн пүрэв гарагт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн хуулийн төслийг хоёр өдрийг дотор буюу яаралтай горимоор хэлэлцэн баталлаа.

 

Хууль батлагдсны дараа УИХ-ын даргын зүгээс, хуулийн хэрэгжилтийн явцад хүний эрхийн зөрчил гарах эсэхэд Хүний эрхийн Үндэсний комисс онцгой анхаарч ажиллах нь зүйтэйг онцлов. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулах асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулах, цаашлаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүний эрхийн зөрчил гарвал хуулийн холбогдох заалтуудыг хянан үзээд 03 дугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, ажиллах чиглэлийг ажлын хэсэгт өгөв. Ийнхүү анхааруулга бүхий шар гэрэл анивчсан хууль батлагдан гарсны дараа МСНЭ-ээс мэдэгдэл гаргасан юм. 

 

Уг мэдэгдэлд " УИХ холбогдох хуулиудыг зөрчин яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд эрс эсэргүүцэж байна.

 

Тус хууль олон нийтийг цахим гэмт хэрэг, тэр дундаа хүүхдийн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч санаачлагчдын зүгээс хуулийн үндэслэл, хэрэгцээ шаардлагадаа дурдсан сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэх арга замыг биш иргэдийн чөлөөт үзэл бодол, шүүмжлэл, мэдээллийн агуулгыг хянах замыг хуульчилж байгаа нь илэрхий байна.

 

Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, тодорхой бүлгийн нэр хүндийг бодитой шүүмжлэлээс хамгаалах замаар эрх мэдэл, албан тушаалын ард үйлдэгддэг авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг нуун дарагдуулах, иргэний үзэл бодолтой байх, мэдээлэл хүлээн авах, хайх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулах зэрэг Үндсэн хуулийн үзэл санаа, ардчиллаас ухарсан сөрөг үр дагаврууд энэхүү хуулийн хэрэгжилтийг даган бий болохоор байгаа нь ноцтой юм. Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхдээ зөрчилтэй контент, агуулгыг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг төрийн тодорхой бүтцийн дэргэд байгуулан төсвөөс санхүүжүүлэхээр болж байгаа нь улс төрийн намын үзэл суртлыг иргэдийнхээ үзэл бодол, мэдээлэлд тулган хүлээлгэж, агуулгыг хянан цензурддаг байсан главлит хэмээх бүтцийг дахин сэргээх эхлэл хэмээн үзэж эсэргүүцэж байна.

 

УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны сүүлийн өдөр, иргэний нийгмийн байгууллагууд санал өгөх, олон нийтийн санаа бодлыг сонсох боломжгүйгээр яаран баталсан уг хуулийг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрс эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байгааг мэдэгдэж байна" гэжээ. 

 

 УИХ-ын баталсан хуульд Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан бүхлээр нь болон хэсэгчлэн хориг тавьж болдог. Өнгөрсөн баасан гарагт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль батлагдан гарсан учир өнөөдрөөс хориг тавих хугацаа тоологдож эхэллээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-27
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-27
Германд ирээд бужигнуулж бужигнуулж өнөөдөр л дүүгийндээ ирээд сайхан амарч байна. Утас ухах ч зав гарлаа. Одоо ч орондоо хэвтсээр❤️Хэд хоног герман, австри найзуудтайгаа хамт байсан болохоор утас ухсангүйээ. Явсан газраараа хэдэн зураг авчихаад , орой орондоо орохдоо эвлүүлээд видео явуулсанг та нар минь харсан байх. Энэ хүмүүс чинь бие биенээ хүндлэх үүднээс утсаа дуудлага авахаас бусад үед ил ч гаргадаггүй. Хэрэв авах бол уучлал гуйж байгаад дуудлагаа авна. Би бүүр ресторанд ороод янзын сайхан хоолнууд идсэн мөртлөө нэг ч зураг аваагүй байгаа юм даа.?? Дүүгийндээ ирээд баахан ухлаа. Монголд минь их хүйтэн байгаа сурагтай. -41 гэж дүү маань истори хийж. Дулаан байхын тулд гал их түлж ,утаа бол аюултай хэмжээнд очсон байхаа.????• Бас хүүхдийн мөнгө хассан гэнэ үү? Бас Учрал гишүүн социалыг яг яана гээд байгаа юм бэ? Цаашдаа дураараа постолж болох уу юм уу? Гялс хариу хэ хэ За тэгээд та нартаа хүйтэнг дулаан хувцаслаж, дулаан энергээр, дулаан инээдээр даван туулаарай гэж ерөөе❤️
2023-01-24
Иргэн:
Хүүхдүүд төрөөр ёстой тоглож байна даа
2023-01-24
Иргэн:
ЗГ-аас сүүлийн үеэд орж ирж байгаа хуулиуд: татвар нэмэх, шалгалт нэмэх, НД нэмэх, үл хөдлөхийн татвар нэмэх үндсэндээ 2020 онд УИХ-ын сонгуулиар амалсан бүх заалтуудаа зөрчсөн хуулиуд. Гол санаа нь УИХ-ын 2024 оны сонгулиар л зөндөө зүйл амлах, бэлэг сэлт цуглуулах, амьдрал илүү сайхан болох тухай тархи угаалт. ЗГ, УИХ маш сул, ашиг сонирхол дээд цэгтээ хүрсэн.
2023-01-23
БоовУучкааг Үхээсэй гэж хараасан. Амны билэггүй, яасан ийсэн бузар музар гэж чиглэл аван сар шинээр завсаргүй троллуд ажилжээ. Эхнэр нь болтой нэг хүүхэн надаас айсым бх. Айх ёстой угаасаа. Айлгах ч болно за! Учрал ЖДҮ-чин дээр л гэнэт уяран хайлж орилолдож нтр, худлаа шаалтуур дүр шаахаасаа ич! Үхээсээй гэж нэг үгнээс айж, цэрвэж явдаг бсым бол эхнээсээ хараалгуулах юмгүй амьдрах чинь яасын?! Миний харааснаар үхээд үхээд явчдагсан бол өчнөөн сайхан бх байлаа харинч. Надаас биш өөрсдийнхөө ийм хуурамч, бялдууч хошного амьдралаасаа ич! Дуртай нь дураараа ярьдаг боллоо нтр гэж хуцаж даварч бгаа бол Боов Учрал чи үхэх ч багадна! Үнэнийг сонсох дургуй, үртэс боовоор амьтан хуурч улс төр хийх гэж бгаа бол явж тэр эцэг мэцэгээ хий, битгий улс орон, ард түмний хараал бараад, хармаа хоослоод, бөглөөс болж амьдар! Өөрсдөөсөө ич! Өөрөөсөө ай, бузартсан ллруудаа! Учралаа! Чи хурдан үхээрэй! Миний хараал хүрч Монголын төрд нэг буян болоосой зда! Муухай сонсогдоод, айгаад бнуу? Угаасаа чи айх ёстой! Үнэн бай! Зөв бай! үхэхээс айдын бол!
2023-01-23
Хууль батлагдлаа, Учрал оочир дайруулж авч орсон ч ЗГ л зүтгүүлсэн. Их хурлын бараг 1/3 ЗГ-ын хантаазтай! Тиймээс чирээд баталчихсан. Ингэх гэж сайдын тоо нэмсэн байхгүй юу!? Ер нь мэдээллийг хааснаар хувьсгалд том дэм өгдөг Украйн, Киргиз, Гүржийн туршлагыг харсангүй, манайд мэдээлэл чөлөөтэй учраас л тэсч байгаагаа ойлгоогүй байна! ЗГ-ын үндсэн дэмжлэг нь олон нийт гэж үзэхгүй байгаа бол тэгээд л дуусаа, Учрал ЗГ-аа хөнтөрчихөж байгаа юм! Ер нь нүүрээ нуусан троллуудын үнэмлэхүй олонхи МАН-аас тэжээгддэг. Бусад намд илүүдээ гарсан мөнгө байхгүй л дээ! Тэгэхээр Учралын "зөв"!
2023-01-23
Үзэл санаагүй байх шиг аюул алга!!! Ээдээ үзэл санаа, үзэл баримтлал гэж нэг чухал юм байгаа биз? Буруу эцгийнхээ өөдөөс ч эрслэн зогсох чадварыг үзэл санаа гэдэг. Шүүмжлэл сонсож чадахгүй улс төрд зүтгэнэ гэж юу байдаг юм. Залуу гишүүн өнгөрсөн жилийн өдийд ул боов тараасан хэрэгтэй сошиалд баахан л гөвүүлсэн. Түүндээ өсөрхөх гэж байх уу? Тэрийг нийгмийн үзэл санаанаа дагасан органик гөвөлт байсан гэж боддог. Ашиг нь ахиж цагаан сараар ул боов тараах дүнхүү улс төрчид багасах. Сошиал орчинд бусдыг гутаан доромжлох, гэмт хэрэг үйлдэхийг эрүүл хүн эсэргүүцнэ. Тэглээ гээд нийтийнхээ үг хэлэх эрх чөлөөнд халдах ч гэж. Ингэж загасны нарийн тороор бүгдийг шигшиж болохгүй. Цаг хугацаа, хүний хөгжлөөрөө аяндаа голдиролдоо орчих юмыг амь тэмцэн хийж байдаг. 65-уулаа ялчихсан, эрх мэдлийнхээ бүх системийг атгачихсан, шүүхээ төрийн алба болгочихсон, бүр сөрөг хүчингүй шахуу хөх тэнгэрт заларч байж. Эцсийн эцэст МАН-ыг дэмжээгүй иргэд хүн амын 50%-с илүү гэж ойлгож байгаа юм уу? Нийт сонгогчдынхоо 30% хүрэхгүй саналаар сонгогдсон гишүүд их байгаа ш дээ. Дундах хар ангал чинь улам л томроод байна. Тэрийг юугаар дүүргэх бол? Сөрөг хүчин, үг хэлэх эрх чөлөө чинь иргэдээ тайвшруулдаг тогтолцоо. Тэр нь байхгүй хилэн нь буцалсан иргэд тэгээд яах юм. Ковидоор хөл хорьсон ч ам хорьж чадахгүй гэж бичиж байлаа. Гэтэл данс хянах нэрийдлээр хувийн өмчид сошиал хянах нэрийдлээр үг хэлэх эрх чөлөөнд халдав. Шуударч байгаа юм бишүү!!!
2023-01-23
Энэ жирийн иргэдийн хүсэн хүлээсэн хууль , харин ТРОЛЛ гэх хуурамч хаягны араас захиалгатай захиалагагүйгээр хүмүүсийг доромжилж гүтгэж, садар самуун дайн байлдаан, төрийн эсрэг турхир ч байдаг этгээдүүдийн хувьд дургүйг нь хүргэсэн хууль. Сэтгүүлчидийн холбоо гэх байгууллага энэ хуулийг улайран эсэргүүцэж байгаа нь цаанаа нэг юм хэлээд байна даа . Е рөнхийлөгч энэ хуульд хориг тавьж болохгүй тэгвэл үндэсний аюулгүй байдалд хорлонтой зүйл болно.
2023-01-23
Xuchin:
Энэ хууль ард тумнийг боомолсон бол еронхийлогч нь хориг тавина биз дээ харж байя даа
2023-01-23
Пааа манай хууль бус ерөнхий их олон ном уншдым бн гээч. Тэгээд ажил хийхгүй ард түмэн улс орон нь ядуураад байгаам бн.
2023-01-23
Иргэн:
,Нялх коммунист, Учрал Нямдорж ахынхаа даалгавараар дарангуйлалын ,хууль, иа батлуулж, хүний эрхийг ,уландаа, гишгэж Үндсэн хууль зөрчлөө.
2023-01-23