Дэлхийн хамгийн өндөр настай нохой Спайк гиннесийн номд бүртгэгдлээ
2023-01-23

Дэлхийн хамгийн өндөр настай нохойгоор Спайк хэмээх Чихуахуа үүлдрийн нохой гиннесийн шинэ дээд амжилт тогтоолоо. 


2009 онд нохойны эзэн Рита Кимбалл гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрийн зогсоолоос Спайкыг олсон гэнэ. 


Малын эмч нарын ярьснаар тухайн үед нохой 10 орчим настай байжээ. Кимбалл түүнийг Том, Жерри хоёрын том бульдогын нэрээр Спайк хэмээн хошигнон нэрлэжээ. Чихуахуагийн талаарх хэвшмэл ойлголтоос үл хамааран Спайк Ритагийн гэр бүл болон тэдний фермийн бусад оршин суугчидтай хамгийн эелдэг нохой гэдгээрээ алдартай. 

 


1999 оны 11-р сард төрсөн гэрчилгээтэй Спайк энэхүү алдрыг эзэмшжээ. Спайкийн эзэн Рита Кимбалл 2009 онд нэгэн дэлгүүрийн гадаах зогсоолд хаягдсан түүнийг өөрийн болгож 14 жил тэжээжээ.

 

Спайк бол гэр бүлийн алдартай гишүүний нэг бөгөөд хараагүй, сонсголын бэрхшээлтэй хөгшин нохой гэрийнхнээс гадна ойр орчмын хүмүүстэй цагийг өнгөрөөж, фермийнхээ амьтдад зочлох дуртай гэнэ.


Спайкийг хамгийн эртний нохой гэж үзэж байгаа ч өмнө нь 1939 онд 29 нас 5 хоногтойдоо нас барсан "Блю" хэмээх өөр нэг нохойд хамгийн урт настай нохойгоор тодорч байжээ. 

Shuud.mn
Сонин хачин