Соёлын геноцид үйлдсэнийхээ төлөө Канад улс индианчуудад нөхөн төлбөр өгнө
2023-01-23

Өнгөрсөн үед индианчуудын соёл болон хэлний эрхийг боомилж, гутаан доромжилж байсныхаа төлөө Канадын уугуул оршин суугчдад 2,8 тэрбум канад долларын нөхөн төлбөр төлөхийг тус улсын эрх баригчид  зөвшөөрчээ. Энэ талаар нэгдүгээр сарын 21-ний өдөр Канадын Засгийн газар мэдэгдсэн байна. 

 

DW агентлагийн мэдээлснээр, XIX зуунаас ХХ зуун хүртэлх хугацаанд хэл, соёлынх нь эсрэг геноцид үйлдсэний төлөө нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийг уугуул индианчуудын төлөөлөл болох 325 хүн 2012 онд Канадын эрх баригчдын эсрэг шүүхэд гаргаж байжээ. Энэ хэрэг он удаан жил сунжирсны эцэст ийнхүү эрх баригчид нөхөн төлбөр олгохоор болсон бөгөөд одоо талуудын зөвшилцлийг Канадын Холбооны шүүх дэмжих ёстой юм байна.

 

Нөхөн төлбөрийн мөнгийг тусгай санд шилжүүлж, уугуул оршин суугчид өөрсдөө хэрхэн зарцуулахаа шийдэх аж.

 

"Түүхээ хүлээн зөвшөөрөх, өөрсдийн үйлдсэн геноцидийг, манай ард түмэнд учруулсан хамтын хор хохирлоо хүлээн зөвшөөрөхөд Канадад хэт их хугацаа шаардагдлаа" хэмээн нэхэмжлэгчдийн нэг, уугуул оршин суугчдын төлөөлөл болох Харри Фещук мэдэгджээ. 

 

Канадын уугуул оршин суугчдын эсрэг соёлын геноцид

 

1881-1996 оны хооронд Канадад уугуул ард түмний төлөөлөл болох 150 мянга гаруй хүүхэд ар гэрээсээ хагацаж, дотуур байртай сургуульд суралцах болжээ. Тэдний олонх нь ийнхүү гэрээсээ хол суралцах хугацаандаа өлөн зэлмүүн амьдарч, зодуулж, бэлгийн хүчирхийлэлд ч өртөж байсан бөгөөд энэ үеийг "соёлын геноцид" гэж Канадын Үнэнийг тогтоох, эвлэрлийн комисс нэрлэсэн юм. 

 

Тухайн үед өсвөр насныхныг өвөг дээдсийнхээ хэлээр ярих, ёс уламжлалаа дагахыг хатуу хориглодог байжээ. Уугуул оршин суугчдын хүүхдүүдийг хэл соёлоос нь хөндийрүүлэх ийм сургуулийн хамгийн сүүлчийнх нь 1996 онд хаагдсан аж. 

 

Британийн Колумбид байсан дотуур байртай сургуулиас 2021 онд  215 хүүхдийн араг яс олджээ. Тэр үеэс хойш улс орон даяар, ийм сургуулиуд байсан газруудаас араг яс олдсоор байсан гэнэ.

 

Судлаачдын онцолсноор, тухайн үед өвчин, өлсгөлөн, золгүй явдал, гал түймэр, хүчирхийллийн улмаас олон мянган хүүхэд амиа алдсан байж болзошгүй гэнэ. Уугуул ард түмний хүүхдүүдийг сургах ийм сургуулиуд сүмийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг байжээ. 

 

Өнгөрсөн онд Ромын пап Франциск Канадад айлчлахдаа Ромын католик сүмийн нэрийн өмнөөс уугуул ард түмнээс уучлалт гуйж байлаа. "Олон загалмайтнууд уугуул ард түмэнд учруулсан энэ их гай зовлонгийн төлөө уучлалт гуйж байна" хэмээн тэрбээр өгүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Varane:
Хятадууд Өвөр Монголд уйгаржин бичиг.Монголоор ярихыг хоргилсон. Энэ нь яах аргагүй соёлын геноцед юм байна.
2023-01-23
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-23
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-23