Дүрвэгч украинчуудын хөдөлмөрийг мөлжиж байсан дээрмийн бүлгийг илрүүлжээ
2023-01-23

Хууль бусаар тамхины үйлдвэр ажиллуулж байсан гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлсэн талаар Испанийн цагдаагийн газар ням гарагт мэдэгджээ. 

 

DW агентлагийн дамжуулснаар, гэмт бүлэглэл ажиллуулж байсан хууль бус гурван тамхины үйлдвэрт Оросын түрэмгийллээс зугтсан дүрвэгч украинчуудын хөдөлмөрийг мөлжиж, тэднийг давчуу байранд байлгаж байсан гэнэ. Хууль бус үйлдвэрт үйлдвэрлэсэн тамхинуудыг Испани болон хөрш орнууд руу нийлүүлж байжээ. 

 

Испанийн Ла-Риоха, Севиль, Валенсияд байрлах үйлдвэрүүдэд "дэвшилтэт технологи" ашиглаж байсан гэх бөгөөд өдөрт 540 мянган хайрцаг тамхи үйлдвэрлэж байсан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.

 

Цагдаагийнхны мэдээлснээр, Испани руу хууль бусаар ирсэн эсвэл дайнаас зугтан орогнол хайн хууль ёсны дагуу ирсэн украинчууд ажиллаж байжээ. Украинчууд энэ үйлдвэрээс огт гардаггүй, илүү цагаар ажиллаж байсан гэнэ.

 

Европыг цагдаагийн агентлаг болох Европолын тусламжтайгаар явуулсан шалгалтын хүрээнд Испани даяар тусгай ажиллагаа явуулж, 27 хүнийг баривчилжээ. Мөн нийт 37,5 сая еврогийн үнийн дүн бүхий 10 тонн тамхины навч, 3,5 сая хайрцаг янжуур хураан авсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
evrop ukrain huuhnuudiig denduu duraaraa erhiig ni zurchuud baina
2023-01-23