Япон Оростой энхийн гэрээ байгуулах хүсэлтэй гэв
2023-01-23

Японы Ерөнхий сайд Фумио Кишида тус улс Оростой энхийн гэрээ байгуулах эрмэлзлээ орхиогүй хэмээн мэдэгджээ. Энэ талаар ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

Орос-Японы харилцаанд өдгөө хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч Япон улс энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа гэж Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгджээ. Түүнчлэн нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэх, энхийн гэрээ байгуулахад чиглэгдсэн бодлогоо Токио үргэлжлүүлнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, Орос улс Японтой энхийн гэрээ байгуулах хэлэлцээрээс 2022 оны гуравдугаар сард татгалзаж байв. Түүнчлэн өмнөд Курилийн арлууд дээр хамтран аж ахуйн үйл ажиллагаа явуулах хэлэлцээрийг ч зогсоож байгаагаа Оросын тал мэдэгдсэн. Энэ нь ОХУ Украинд дайн өдүүлсний дараа Япон Оросын эсрэг хориг тавьсны хариу байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин