KBS: Өмнөд Солонгост гадаадын ажиллах хүч дутагдалтай байна
2023-01-23

Орон нутгийн оршин суугчдаас хангалттай тооны ажилтан бүрдүүлж чадаагүйн улмаас Өмнөд Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 90,6 хувь нь гадаадын ажиллах хүчээр ажлаа явуулахаас аргагүй болсон гэнэ. Энэ талаар Солонгосын жижиг дунд бизнесийн холбооноос явуулсан судалгаанд өгүүлжээ. 

 

Судалгаанд оролцогч компаниудын мэдээлснээр, тэд гадаадын ажилчдыг хөлслөхдөө нэн тэргүүнд солонгос хэлний мэдлэг, биеийн эрүүл мэнд, ажлын туршлагыг харгалздаг байна.

 

Эхний гурван сард гадаад ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өмнөд солонгос ажилчдын бүтээмжийн түвшнийн 54 хувьд нь л хүрдэг бол цаашлаад 90 хувийг давдаг хэмээн ажил олгогчид өгүүлжээ. 

 

Гадаад ажилчдын дундаж цалин өмнөд солонгосчуудын цалингийн 93,9 хувьтай тэнцдэг гэнэ. Түүнчлэн сүүлийн үед Засгийн газраас гадаад ажилчдын квотыг нэмсэн ч гадаад ажиллах хүч дутагдаж байгаа талаар ажил олгогчид өгүүлжээ. 

 

Судалгаанд оролцогчдын 81 хувь нь гадаад ажилчид Өмнөд Солонгост байх зөвшөөрөгдсөн хугацааг нэмэх ёстой гэж үздгээ илэрхийлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Залуучууд нь ажил голоод хийхгүй байгаа . Гадныхан хэрэгтэй
2023-01-24
cas:
www.shangrila.mn casino orj irehuu
2023-01-23