Л.Гантөмөр Дээд шүүхээс бус С.Эрдэнээс зөвшөөрөл авах нь чухал
2023-01-24

Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд болсон онцлох үйл явдлын нэг АН даргын ээлжит сунгаан болов. 2020 оны сонгуулиас хойш үргэлжилсэн үл ойлголцыг эцэс болгохоор ҮБХ-гоо хуралдуулж, ээлжит даргаар Л.Гантөмөрийг сонголоо.  Харин одоо Л.Гантөмөрыг дараагийн дарга болсноор АН-ынхан эвлэх үү, эвдрэлцэх үү гэх хүлээлт үүсэж байна. Өнгөрсөн гурван жилийн турш АН дотроо хангалттай толхилцсон. 

 

 

Харин энэ удаад С.Баярцогт, Л.Гантөмөр нар  нам төдийгүй төр дэх эрх мэдлээ олж авахаар ханцуй шамлан орж ирлээ. Л.Гантөмөрийг АН-ынхан шилдэг сэхээтнүүдийн нэг, төлөвшсөн улстөрч гэх малгай өмсгөн "урдаа барив". Түүний хувьд Боловсрол шинжлэх ухааны яамыг дөрвөн жил удирдахдаа "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч өөрийнх нь удирдлага дор ажиллаж байсан тухайн үедийн БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг иргэн Д.Цэрэндолгор "Мүүн"-ий шашинтайг илчилсэн цуврал нэвтрүүлэг нийтэд хүрснээр Л.Гантөмөрт нам нь хэсэг хугацааны "амралт өгч" байв. Тэгвэл түүний урт хугацааны дараа хагарч бутарсан намын эв нэгдлийг хангах ажлыг намынхан нь хариуцууллаа.

 

Мэдээж процессын дагуу Ардчилсан намынхан дараагийн дарга Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандана. 

 

Гэвч асуудлыг гогцоо нь С.Эрдэнэ. Намаа сонгуульд ялагдалд хүргэсэн буруутан болж, намын тамга, даргын суудлаа Ц.Туваанд өгсөн гэх асуудлаас үүдэн хагаралдаж ирсэн АН-ын зовлон С.Эрдэнэ болсон. Учир нь С.Эрдэнэ "Надад байгаа тамга албан ёсных, дээд шүүхэд бүртгэгдсэн дарга нь би" гэдэг. 

Өнгөрсөн баасан гарагт "Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг сонголоо" гэх мэдээлэлтэй зэрэгцэн С.Эрдэнэ даргатай АН-ынхан "АН-ын ҮБХ-ны хурал гээч дүрмийн бус улстөрийн жүжиг шоу мэт хурлууд хүчингүй бөгөөд АН-ын мянга мянган гишүүдийг залилан мэхэлсэн мөнгөний сонгууль луйвар юм. Эндээс хэн ч гарсан эрх зүйн чадамжгүй хууль бус дарга байх болно" хэмээн мэдэгдсэн. Нэг үгээр С.Эрдэнэ дахин тас гүрийлээ. 

 

Тэгэхээр АН дараагийн дарга Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүсэлт хүргүүлэхээсээ өмнө С.Эрдэнэтэй эв нэгдлээ хангаж, зөвшөөрлөө авах нь илүү чухал асуудал юм...

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29
Hovdiin gajigaar dargaa bolohnee
2023-01-28
АН НАМД:
УЛСЫН БҮРТГЭЛД ЭРДЭНЭ... ОРИГ ТАМГА ЭРДЭНЭД БАЙГАА ТОХИОЛДОЛД ЭРДЭНЭТЭЙГЭЭ УЧРАА ОЛОХООС ӨӨР ЯММММАР Ч АРГА БАЙХГҮЙ ЭЭ. ... ЭРДЭНЭТЭЙГЭЭ УЧРАА ОЛООО... ДЭЭД ШҮҮХ ЯАЯАЯЯА ЯАЯАЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ГАНТӨМӨРИЙГ ЯАААГААД Ч БҮРТГЭХ БОЛОМЖГҮЙ ШШШ... ХУУЛИЙГ ӨНӨРБАЯР ОГТ ТАЙЛБАРЛАХГҮЙ. МЭДЭЖ Л БАЙГАА БИЗ ДЭ.
2023-01-27
1:
Очиж очиж адгийн муу гантөмөрийг сонгоод байхдаа яахав дээ. АН ч бүр сөнөжээээээ
2023-01-24
Эрдэнэ бол Тамгатай дарга.
2023-01-24
Хойд солонгос шиг өв залгамжлуулдаг шиг хэн дарга болохыг эрдэнэ шийднэ гэж юу байхав дээ.
2023-01-24
!!!!:
Gantumroo odoo yugaa demiireed bainaa darga bolson yum bol ajlaa hii ! Yunii chini neg hunees asuuh we !!!! Iim ch dagra baih gej !!!
2023-01-24
Erdene gej ene uvchitei uvgun dald oroosoi
2023-01-24
ЗОЧИН:
ЭРДЭНЭ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮН ШҮҮ, ШАР ХАДНЫ ХУРЦЫН ТАСАГТ ЭМЧЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, ӨӨРИЙГӨӨ " АН-ЫН МӨНХИЙН ДАРГА" ГЭЭД БОДЧИХОЖ ХӨӨРХИЙ, МӨНХИЙН ЮМ ХААНА БАЙХГҮЙ НЬ ХОРВООГИЙН ХУУЛЬ ЮМ ДАА ХАМАА?
2023-01-24
Эрдэнэ нь Дараагийн АН &ын даргыг сонгох чадвартай хүн мөнөөс мөн. ҮБХ хурал яах вэ, Эрдэнэ л байна.
2023-01-24