Берлиний нисэх буудал ажил хаялтын улмаас лхагва гарагт хаагдана
2023-01-24

Германы Verdi үйлдвэрчний эвлэл нэг өдрийн хугацаатай, өргөн цар хүрээ бүхий ажил хаялт зохион байгуулахаар бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар тус үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдөөс авсан мэдээлэлтэйгээр DW агентлаг дамжуулжээ. 

 

Үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 25-ны өдөр Берлин-Бранденбург нисэх буудалд томоохон ажил хаялт зарлаж, бүх нислэгийг цуцлах юм байна. Энэ эсэргүүцлийн арга хэмжээ нь нийт 6000 ажилтны цалинг нэмэхийг шаардан зохион байгуулагдах аж.

 

Нэгдүгээр сарын 25-ны өдөр Берлиний нисэх буудал 3000 орчим онгоц хөөргөх, хүлээн авах төлөвлөгөөтэй, эдгээр нислэгээр нийт 35 мянган зорчигч үйлчлүүлэх бөгөөд харин нисэх буудлын ажилтнууд ажил хаяснаар бүх нислэг цуцлагдахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин