Салхины ачаар хотын агаар тунгалаг байна
2023-01-24 09:31

 

Агаарын чанарын мэдээгээр Улаанбаатар хот орчмын агаар бага бохирдолтой, хэвийн, зарим газар бүр цэвэр түвшинг зааж байна.

 

Тухайлбал, Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Богд хааны ордон музей орчимд ногоон түвшин буюу агаар цэвэр байна.

 

Энэ өвлийн турш их бохирдолтой байсан Налайх дүүрэг хэвийн түвшинд байна. Мөн  Амгалан, Бөхийн өргөө, 100 айлын агаар хэвийн байгааг агаарын чанарын албан ёсны сайтад мэдээлжээ.

 

Байнгын утаатай, улаан түвшинг заадаг Сонгинохайрхан дүүрэг, Хайлааст, Таван буудал, Шар хад бага бохирдолтой байна.

 

Харин МҮОНТ, Дамбадаржаа орчмын агаар улаан түвшин буюу бохирдолтой байна. Гэхдээ PM 10, PM 2.5 тоосонцор дээд түвшинг даваагүй байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Ер нь УИХурлаараа хэлэлцээд Салхийг Төрийн өндөр шагналд дэвшүүлье
2023-01-24
Sens l zugeer yum baina daa. kkkkk
2023-01-24