Москвад байх Украин найрагчийн хөшөөнд чихэр тавьсан оюутнуудыг торгожээ
2023-01-24

Нэгдүгээр сарын 14-ний өдөр Оросын армийн пуужин Днепр хотын орон сууцны барилгыг онож, олон хүн амиа алдсан эмгэнэлт хэргийн дараа Оросын олон хотод украинчуудын дурсгалыг хүндэтгэж, мөн үүнийхээ төлөө хэд хэдэн хүн саатуулагдаж байсан. 

 

Хамгийн сүүлд гэхэд л Москвад хоёр оюутныг "Оросын армийн үйл ажиллагааг гутаасан, хууль бус жагсаалд оролцсон" хэрэгт буруутган, тус бүрийг нь 55 мянган рублиэр торгожээ. Наталья Фомичёва, Савелий Каширин гэх хоёр оюутан Оросын пуужингийн цохилтод өртөж сүйрсэн Днепр хотын орон сууцны оршин суугчдын дурсгалыг хүндэтгэн Москва хотод байх Украины яруу найрагч Леся Украинкагийн хөшөөн дээр чихэр тавьсны улмаас ийнхүү буруудсан гэнэ. 

 

Түүнчлэн Москва хотын Дорогомиловын дүүргийн шүүх Луганск мужийн уугуул Екатерина Вареникийг цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцсэн хэрэгт буруутган 12 өдөр саатуулан баривчлах, армийн нэр хүнд гутаасан хэргээр 50 мянган рублиэр шийдвэр гаргасан байна.

 

Екатерина Вареник нэгдүгээр сарын 21-ний өдөр Леся Украинка зохиолчийн хөшөөн дээр ирж "Украин бол бидний дайсан биш ах дүү улс" гэсэн хуудас барин зогсжээ.

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 14-ний өдөр Оросын арми Украин руу төрөл бүрийн олон арван пуужин хөөргөсний нэг нь Днепр хотын орон сууцыг оносон юм. Улмаар орон сууцны барилгын нэг орц бүхэлдээ нурж, 46 хүн амиа алдсаны дотор гурван хүүхэд байсан аж. Энэ хэргийн дараа Оросын пуужингийн цохилтын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх газар Оросын хотуудад бий болсон юм. Москва хотод гэхэд л Украины яруу найрагч Леся Украинкагийн хөшөөн дээр хүмүүс цэцэг тоглоом авч ирэн, ами алдагсдын дурсгалыг хүндэтгэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг өмбүү минь ээ:
За энэ дэлхийн хамгийн пялдага, зусарч, долигнуур Чухча, Орос ахын хайрт дүү тэмбүүт үхэрийн уурыг хүргэсэндээ хүлцэл өчье ээ.
2023-01-24
Би цэвэр өмбүү чи сармисны гол биз
2023-01-24
Тэнэг өмбүү минь ээ:
За энэ дэлхийн хамгийн пялдага, зусарч, долигнуур Чухча, Орос ахын хайрт дүү тэмбүүт үхэрийн уурыг хүргэсэндээ хүлцэл өчье ээ.
Пялдага өмбүү минь ээ:
Эргүү пялдага минь эм тангаа цагт нь ууж байгаач. Эм уусан халбагаа сайн долоож бай. Дутуу долоосоноос болоод тун нь багадаад эм чинь чамд үйлчлэхгүй байх шиг..
2023-01-24
Би цэвэр өмбүү чи сармисны гол биз
Иргэн:
Орос хүмүүс ийм мундаг тэгэхэд Украйн нацистууд баривчлагдсан орос цэргүүдийг тарчлааж тамалж байна гээ биз дээ,
2023-01-24
Пялдага өмбүү минь ээ:
Эргүү пялдага минь эм тангаа цагт нь ууж байгаач. Эм уусан халбагаа сайн долоож бай. Дутуу долоосоноос болоод тун нь багадаад эм чинь чамд үйлчлэхгүй байх шиг..