Лавров анх удаа Эсватини улсад айлчлав
2023-01-24 11:37

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Эсватини улсын нийслэлд очжээ. Энэ нь Лавровын хувьд тус улсад хийж буй анхны айлчлал гэж Коммерсант мэдээлсэн байна. 

 

Эсватини нь 1,2 сая хүн амтай, Африкийн өмнөд хэсэгт байдаг, 2018 он хүртэл Свазиленд гэсэн нэртэй байсан жижиг улс юм. Энэ улс ӨАБНУ, Мозамбиктай хиллэдэг, далайд гарцгүй улс. Эсватинийг 30 гаруй жил III Мсвати хаан удирдаж байгаа юм. 

 

Эсватини нь 1999 оноос хойш Оростой дипломат харилцаатай байгаа аж. Оросын Гадаад хэргийн сайд Лавров Африкийн орнуудаар айлчлал хийж байгаа бөгөөд Эсватинид очихоос өмнө нэгдүгээр сарын 23-ны өдөр ӨАБНУ-д айлчилсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин