Н.Учралын яамнаас АН-ынханд сануулга өгснийг буруутгав
2023-01-24

С.Эрдэнийн Ардчилсан намаас өнгөрсөн долоо хоногт баталсан Олон нийтийн сүлжээнд  хүнийг эрхийг хамгаалах хуулийн талаар мэдээлэл хийж байна. 

 

 

Мэдээллийн эхэнд намын хэвлэлийн албанаас "Өчигдөр бид сэтгүүлчдийн групп руу хуулийн талаар мэдээлэл хийх тухай зар оруулсан. Үүний дараа ЦХХХЯ-наас болон хэвлэлийн бус МАН-ын гаралтай хүмүүс ярьж байна. Ардчилсан намын гишүүд үгээ хэлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа. Бид үг хэлэх эрхээ хэзээ ч хаана ч эдэлсээр байх болно. Ийм учраас АН руу ирсэн сануулгыг дахин битгий хийгээрэй гэдгийг албан ёсоор хүсэж, шаардаж байна" гэлээ.

 

Үүний дараа АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Олон нийтийн сүлжээнд  хүнийг эрхийг хамгаалах хууль буюу Олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах хуулийн талаар мэдээлэл хийхээр боллоо. Бид товчхондоо амаа хамхиулчихаад байна. Ирэх сарын 1-ээс хүссэн үедээ бидний амыг цахим орчинд барих нь ээ.

 

Энэ хууль батлагдан гарсан хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, энэ хууль нь ЦХХХ-ны сайд Н.Учралын улстөрийн аавдаа буюу У.Хүрэлсүхэд барьж байгаа бэлэг. Хоёрдугаарт, хаврын жагсаал цуглааны үеэр цахим орчныг хаах нь ээ. Нэг үгээр Н.Учрал гишүүний УИХ-аар батлуулсан хууль нь Хүний эрхийг боож, ард түмнийг уландаа гишгэж байна. Хаврын жагсаал цуглаан, ирэх сонгуульд зориулж гарч байгаа энэ хууль нь хүний эрхийг үнэгүйдүүлж уландаа гишгэж байна. Иймээс бидний зүгээс гурван алхам хийнэ. 

 

  • Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид уг хуульд хорих тавих тухай албан бичиг хүргүүлнэ. Гэхдээ үүнд итгэхгүй байна.

  • Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцэд улиг болсон бичгээ өгнө. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна. 

  • Гуравдугаарт, талбай дээр гарч Н.Учрал сайдыг, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдыг огцрохыг шаардана" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Германд ирээд бужигнуулж бужигнуулж өнөөдөр дүүгийндээ ирээд сайхан амарч байна. Утас ухах ч зав гарлаа. Одоо ч орондоо хэвтсээр. Дүүдээ эрхлээд❤️❤️ Хэд хоног герман, австри найзуудтайгаа хамт байсан болохоор утас ухсангүйээ. Явсан газраараа хэдэн зураг авчихаад , орой орондоо орохдоо эвлүүлээд видео явуулсанг та нар минь харсан байх. Энэ хүмүүс чинь бие биенээ хүндлэх үүднээс утсаа дуудлага авахаас бусад үед ил ч гаргадаггүй. Хэрэв авах бол уучлал гуйж байгаад дуудлагаа авна. Би бүүр ресторанд ороод янзын сайхан хоолнууд идсэн мөртлөө нэг ч зураг аваагүй байгаа юм даа.?? Дүүгийндээ ирээд баахан ухлаа. Монголд минь их хүйтэн байгаа сурагтай. -41 гэж дүү маань истори хийж. Дулаан байхын тулд гал их түлж , утаа бол аюултай хэмжээнд очсон байхаа.???? • Бас хүүхдийн мөнгө хассан гэнэ үү? Ямар нөхцөлд юм болоо? Хүбөрүүшка охин маань арай хүүхдийн мөнгөө хасуулчихсан юм биш биз дээ? Ээж нар нь асууж сураглаад өгөөрэй. Баярлалаа. Яаж мэдхэв . Хандиваар барьсан байшинг нь хувийн байшинтай, зурагттай, угаалгын машинтай гээд аав нь хөлөө гэмтээгээд хагалгаанд ороод хагас жил ажилгүй болоход хоолны талонд оруулж өгөөгүй байсан. Намайг Норвегид байхад хоол унд муутай байсан юм шиг байна лээ. Аав нь надаар үргэлж туслуулъя гэж боддоггүй өөрөө л аргалах гээд байдаг хүн. Гэтэл зун Хүбөрүүшка охин яриан дундаа ам алдаад - Миний охин яасан туранхай юм бэ гэсэн чинь - Аргагүй ш дээ . Хоол идэхгүй, аав усанд гурил чанаж өгөөд байсан юм чинь гэсэн ш дээ. Тэгснээ нууцаа алдсанаа мэдэнгүүтээ гэхдээ ганцхан өдөр ш дээ гэжүү?Би бол далд уйлсан. Манай хоёрт 100 мянга ямар их мөнгө гээч. * Учрал гишүүн социалыг яг яана гээд байгаа юм бэ? Цаашдаа дураараа постолж болох уу юм уу? Гялс хариу хэ хэ За тэгээд та нартаа хүйтэнг дулаан хувцаслаж, дулаан энергээр, дулаан инээдээр даван туулаарай гээд хүйтний хөгжилтэй ганц хоёр зураг илгээе.❤️❤️
2023-01-24
талбай дээр гарч Н.Учрал сайдыг, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдыг огцрохыг шаардана" ГЭДЭГ НЬ МАШ ЗӨВ, ОЛОН ЗАЛУУС ЦУГЛАНА ДАА
2023-01-24
Нөхцөл байдал дордох тийшээ болох нь. Эвтэй байцгаана шүү дүү нар.
2023-01-24
Нялх сэнгүмдээ хариуцлага тооцооч АНыхан
2023-01-24
Зочин:
Та нар үгээ хэлээд яадын бээ дандаа худлаа ярьдаг, хийдэг биздэ та нарын үед монгол дампуурч улс сүйрдэг мэдэлгүй яахавдэ та нарыг, та нар дандаа хор найруулж хулгай хийж явдаг бүтэхгүй ээ хүү минь
2023-01-24