Оросын төгөлдөр хуурч Венад тоглох байсан ч тоглолтыг нь цуцалжээ
2023-01-24 13:04

Венийн  Konzerthaus концертын танхим ирэх сарын 16-нд товлогдсон, Оросын төгөлдөр хуурч Денис Мацуевийн тоглолтыг цуцалжээ. Энэ талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.

 

Концертын танхим Оросын төгөлдөр хуурчийн тоглолтыг цуцлах болсон шалтгааны талаар тайлбар өгөөгүй байна. Өмнө нь, ОХУ Украинд дайн зарласны дараа 2022 онд Европ болон Америкийн концертын танхимууд Мацуев болон Оросын түрэмгийллийг дэмжсэн уран бүтээлчдийн тоглолтыг цуцалж байв.

 

Мацуевийн тоглолтыг цуцалснаар түүний оронд Оросын түрэмгийллийг шүүмжилдэг, Украинд туслах тоглолтуудад оролцож байсан Францын төгөлдөр хуурч Александр Канторов тоглохоор болжээ.

 

Денис Мацуев 2014 онд Крымийг эзлэн түрэмгийлэхийг дэмжсэн нээлттэй захидалд гарын үсэг зурж байв. Үүний дараа тэрбээр Владимир Путиний бодлого, тэр дундаа Украинтай холбоотой асуудал дээр Путинийг дэмжиж байгаагаа олны өмнө нэг бус удаа илэрхийлж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Улстөрждөг хүн ядуу байдаг. Ямар ядуу Австрийн урлагийн салбар вэ.
2023-01-25