III Чарльз хаан ширээнд суух ёслолын өдөр британичууд амарч, лазерын шоу зохион байгуулна
2023-01-24

Букингемийн ордон III Чарльзийн хаан ширээнд суух ёслол болох өдрийг албан ёсоор зарлаж, хаан ширээнд суух ёслолын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулжээ. 

 

Букингемийн ордны мэдээлснээр, ёслолын арга хэмжээ тавдугаар сарын зургааны өдөр Вестминстерт болох аж. Хаан ширээнд залах ёслол болсны дараа хааны гэр бүлийн гишүүд Букингемийн ордонд эргэн ирж, тагтан дээр гаран харьяат ардуудтай мэндчилэх юм байна.

 

Дараагийн өдөр буюу тавдугаар сарын долооны өдөр Винзорын ордонд Британийн нөхөрлөлийн бүхий л орноос ирсэн алдарт дуучдын оролцсон ёслолын найрал дуу эгшиглэх гэнэ. Үүний араас үдшийн зоог, концерт, лазерын шоу зохион байгуулахаар төлөвлөжээ. Тавдугаар сарын наймны даваа гарагт Их Британийн иргэд бүх нийтээрээ амрах юм байна.

 

Британид хамгийн сүүлд 70 жилийн өмнө хаан ширээнд залах ёслол болж байлаа. II Элизабетийг хаан ширээнд залах ёслол 1953 оны зургадугаар сарын хоёрны өдөр болж, Лондон хотод дэлхийн 130 орноос 8000 зочин ирж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хаан Чарльз урт удаан наслаг!
2023-01-28
Иргэн:
Дандаа англи хэвлэлээс мэдээ орчуулах юм. Европын бусад улсуудын хэлийг ойлгодог сэтгүүлчид байдаггүй юм уу?
2023-01-24