БНХАУ нүүрс олборлолтоо нэмэгдүүлжээ
2023-01-24 15:00

Хятадад 2022 оны 12 дугаар сард нүүрс олборлолт тогтвортой өсчээ. Энэ талаар БНХАУ-ын Улсын статистикийн газар мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Статистикийн газрын мэдээлснээр, 2022 оны 12 дугаар сард Хятадад 400 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх сартай харьцуулахад 2,4 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин оны дүнгээр Хятадын нүүрс олборлолт есөн хувь буюу 4,5 тэрбум тонн болж өсчээ.

 

Дотоодынх нь нүүрс олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний импорт буурсан байна. Өнгөрсөн онд Хятад улс 290 сая тонн нүүрс импортлосон нь 2021 онтой харьцуулахад 9,2 хувиар бага байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин