Аватарын дараагийн ангид алдарт Чарли Чаплины ач охин тоглоно
2023-01-25

 

 

Бидний багаасаа л үзэж өссөн алдарт жүжигчин Чарли Чаплины ач охин Уна Чаплин “Аватар” киноны гуравдугаар ангид тоглож байгаа талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэллээ. Уна Чаплин уг киноны Наʼви омгийн ахлагч Варангийн дүрд тоглохоор болсон гэнэ. 

 

 

Уна Чаплин 1986 онд Испанийн Мадридад төрсөн. Тэрбээр 14 настайдаа анх кинонд тоглосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Их Британийн ITV, BBC, Америкийн HBO компанийн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд байгаа юм.  

 

 

Аватарын хоёрдугаар ангид ойд болон усанд амьдардаг хоёр өөр Нави овгийнхны талаар өгүүлдэг билээ. Хоёр овог аль аль нь амар амгалан амьдрах бөгөөд хүн төрөлхтөн газар нутгийг нь булаан авахаар хүчирхийлэх үед газар нутаг, үр хүүхдүүдээ хамгаалан тэмцдэг. Тэгвэл 3-р ангид танилцуулах Нави овгийнхон нь огт эсрэгээрээ хорон санаат талынхан байх гэнэ.


Эхний хоёр ангид Нави овгийнхон хүн төрөлхтний эсрэг тэмцдэг бол дараагийн ангид Навичууд өөр хоорондоо дайтах бололтой. "Variery"-ийн мэдээлснээр, "Avatar"-ийн шинэ анги 2024 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх юм. 
 

Shuud.mn
Сонин хачин
Роб Старкийн хүүхэн байна:
Хаан ширээний нууц кинонд Хаанаас юун царай муутай хүүхэн гараад ирэв ээ гэж бодсийн. Гэтэл Чаплиний ач байсан юм уу. Роб Старктай хамт хуриманд хууртагдаж очоод гэдсэндээ хутга зоолгуулж үхдэг хүүхэн байна.
2023-01-25
Өө тэгээд цуврал болох юм биз дээ..
2023-01-25