ШӨХТГ-ын дараагийн дарга хэн болох вэ
2023-01-25

Энэ сарын 11-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар 18 албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тодруулбал, Засгийн газрын  хуралдаанаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон шалтгаанаар нэр бүхий 18 хүн ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

 

 

 

Энэ удаагийн Засгийн газрын шийдвэрт багтсан хүний нэг бол  ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун. Олон нийтийн зүгээс дэмжлэг өндөртэй байсан агентлагийн дарга гэнэт л чөлөөлөгдөв. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард тус газрын даргаар томилогдож байв. Гэвч ийнхүү жил хүрээгүй хугацааны дараа албан тушаалаа хүлээлгэн өглөө.

 

Чухам ямар учраас С.Мөнхчулуун ажлаа хүлээлгэн өгөх болов? Үүнийг дөрвөн жилийн өмнөх үйл явцтай холбон тайлбарлах хэсэг байна. Тухайн үед нийслэлийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаа дуулиан дэгдээж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгогдсон С.Амарсайхан бус заалнаас нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдсон.  Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын дарга болгохоос татгалзаж, С.Амарсайхан улстөрийн дэмжлэг авч хотын захирахаар болж байв. Үүний дараа С.Мөнхчулуун МАН-ын орхисон ч 2021 оны хавар намдаа эргэн ирж, жилийн даргаа ШӨХТГ-ыг тэргүүлэхээр болсон. 

 

Түүнийг намдаа төрхөмдөө буцаж ирэхэд ёслол төгөлдөр угтан авсан С.Амарбаясгалан энэ удаад ийнхүү нүүр бурууллаа. Гэхдээ С.Мөнхчулууны албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа нэг шалтгаан нь тухайн үед хотын даргын сонгуульд түүнд өвдөг шороодсон С.Амарсайхантай холбон тайлбарлах ч хэсэг байна. Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол Шадар сайдын шууд удирдлага дор ажиллах ёстой. Ямартай ч тэдний зам энэ удаад ч нийлсэнгүй. 

 

Харин одоогоор ШӨХТГ-ын газрын даргын суудал 14 хоног эзэнгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ээлжит томилгоогоо хийхээр болжээ. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан өөрийнхөө шууд удирдлагад ажиллах хүнээ "сонгон" Засгийн газрын хуралдаанд оруулахаар зэхсэн гэх мэдээлэл байна. 

 

П.ГОО


 

Shuud.mn
Сонин хачин
Амьдрал үргэлж сайхан. Шударга хүнээ томилоорой.
2023-01-25
Minii hoorhonoo, nz terteeh 2009 onii ene odor 2008.01.24-nd gereesee ooriin gesen buh ymaa avaad hoogdood ajil deeree jijuurt garch bhdaa baruun holoo shagaigaar hugalaad gemteegeed gemtliin emnelegt hevtej bn odor. Ter ued ch hol mash aimaar ovdoj bn. Tuhain yed eej mini, aajaa ovoo 2l nadiig ergen toirch, gazar shalan deer hevtej bhd gudas, jijighen hunjil avchirj baisniig bi martdaggui ym. Burhan urshuug. Gemtliin emnelegt tanih medeh hungui ehnii 10 honog ch aimaar ongorch bn shyy. Daraa n manai t.zamiin zaluu emch baidgiin medeed avragdaj bn. Burhan mini. Minii xairaa nadiig iim ym bichsend orshoogeerei, uuchlaarai.
2023-01-25
zochin:
Оюун-эрдэнэ ерөнхий сайдаа тэр эдийн засаг хөгжлийн т.н.б.дарга байсан. Х.Батжаргалын үндэслэлгүй хөрөнгөжсөнийг шалгуулаач. Наадах чинь том бөгс долоогч, том цүнх баригч, концёссчин тэндэрчин, хүнд олон зуун сая төг зээлээд мартдаг алдартай авилгач. Ийм авилгачидаа шалгаачээ. Ривэр гардэнд 600 саяар байр авч, Жаргалантын аманд олон 10 хаусыг нүүрсний мөнгө угааж бариулсан байгаа. Ийм том цүнх баригч, том бөгс долоогчидоо АТГ-ээр шалгуулаарай.
2023-01-25
goo durakaa yas khayakhaa boli , uchir shaltgaanyg ni medekhgui baij tseejnii pangaar demiirekhee bolioroi , mongol nokhoi zan shuu
2023-01-25