Жүдо бөхийн энэ оны анхны Гран При тэмцээнд Монголын залуу тамирчид оролцоно
Уржигдар 09 цаг 07 минутад

Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны анхны Гран При ангиллын тэмцээн энэ сарын 27-29-ны өдрүүдэд Португалын Алмада хотод зохион байгуулагдана.

 

 

Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн шинэ залуу тамирчид болон Мон-Алтиус Цагаанбаатар ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг тамирчид оролцохоор явлаа.

 

Багийн бүрэлдэхүүн 2021 оны Өсвөр үеийн Ази тивийн аварга -57кг О.Оюунчимэг (18нас), 2022 оны Өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн -52кг М.Нандин-Эрдэнэ (17нас), -70кг Б.Ням-Эрдэнэ (18нас) нар, 2023 оны МУАШТ-д -63кг-д мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин Д.Есүй (16нас), 2023 оны Монгол улсын аварга -78кг О.Хүслэн (19нас) болон Мон-Алтиус Цагаанбаатар академийн -52кг Б.Уранзаяа (19нас), -60кг Н.Мэндсайхан (20нас) тамирчдаас бүрджээ.

Shuud.mn
Сонин хачин