ОСКАР-2023: Мишель Йеогийн тоглосон кино хамгийн олон төрөлд нэр дэвшив
2023-01-25

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг хамгийн нэр хүндтэй кино наадам болох Оскарын 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид зарлагдлаа. Энэ удаагийн кино наадамд Мишель Йеогийн тоглосон "Everywhere Everywhere All At One" кино 11 төрөлд нэр дэвшиж олны анхаарлын төвд ороод байна. Тус киног Энтони, Жо Руссо нартай хамтран бүтээсэн, Даниэль Кван, Даниэль Шейнерт нарын бичиж найруулсан 2022 оны Америкийн абсурд инээдмийн, драм кино юм. 

 


Цаг хугацаа бусад ертөнц рүү шилжих боломжуудтай танилцсанаар Эвелин гэр бүлд нь тулгамдаж буй асуудлыг шийдэх гэж оролдоно. Шинжлэх ухаан, уран зөгнөлт энэхүү кино нь экзистенциализм, нихилизм зэрэг сэдвийг хөндсөнөөрөө олны анхаарлыг татдаг билээ.

 


2022 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн уг бүтээл “Алтан бөмбөрцөг” кино наадмын зургаан ч төрөлд нэр дэвшиж, хоёр төрөлд шагналын эзэн болсон юм. 
 

Shuud.mn
Сонин хачин