Оросын сөрөг хүчний улс төрч Навальныйн тухай кино Оскарт нэр дэвшжээ
2023-01-25 09:20

Америкийн Кино урлагийн академи "Оскар" шагналд нэр дэвшигчдийг зарлажээ. "Оскар" гардуулах ёслол Лос-Анжелес хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр болж, ялагчдын нэрсийг зарлах юм.

 

Шагналд нэр дэвшигчдийн дунд Канадын найруулагч Дэниел Роэрын "Навальный" кино  багтсан бөгөөд Оросын сөрөг хүчний улс төрчийн талаарх энэ бүтээл "Шилдэг баримтат кино" төрөлд нэр дэвшжээ. Кинонд Навальныйг хэрхэн хордуулсан, тэрбээр Орос руу хэрхэн буцаж, дараа нь баривчлагдсан талаар өгүүлдэг аж.

 

Энэ төрөлд шархадсан шувуудыг асардаг ах дүүсийн тухай "Амьсгалж байгаа бүхэн", алдарт гэрэл зурагчин, идэвхтэн Нэн Голдиний тухай "Бүхий л гоо үзэсгэлэн ба цус асгаруулалт", галт уулын дэлбэрэлтийн үеэр амиа алдсан, галт уул судлаач гэр бүл болох Кат болон Морис Краффт нарын тухай "Хайрын гал", Украины хүүхдийн асрах газрын тухай "Зомголон байшин" гэсэн баримтат кинонууд нэр дэвшсэн байна.

 

Өмнө нь "Шилдэг кино" төрөлд таван бүтээл нэр дэвшдэг бол энэ онд 10 киног сонгосон байна. Эдгээр кинонууд дунд дэлхий даяар орлогоороо дээд амжилт тогтоож буй Жеймс Кэмероны ""Аватар-2" кино багтжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв түрүүлсэн ч яадаг юм бялдаг гуай.
2023-01-25
Аягүй бол Оскар авна харж л байгаарай..Оросыг шоглож доромжилж л байвал юу ч байсан түрүүлнэ дээ
2023-01-25