Лиса дахин Гиннесийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2023-01-25 10:36

 

Өчигдөр /2023.01.24/ БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса Гиннесийн шинэ гурван дээд амжилт тогтоолоо. Тэрбээр "MTV Video Music Awards"-ийн анхны соло K-pop шагналын эзэн, MTV Europe Music Awards-ийн анхны К-поп ялагч, мөн инстаграм дахь хамгийн олон дагагчтай К-поп уран бүтээлч гэх гурван төрлөөр Гиннесийн шинэ амжилтын эзэн болж байна.  

 

Энэ сарын 19-ны байдлаар Лиса инстаграм дээрээ 87.1 сая дагагчтай болжээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд авч үзвэл хамгийн олон дагагчтай хүмүүсийн 38-д бичигдэж байна. 

 

 

Ийнхүү Лиса нийтдээ таван Гиннесийн амжилтын номд бичигдээд байна. Өмнө нь "LALISA" дуу нь Гиннесийн номд хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байдаг. Үүнд YouTube-д 24 цагийн дотор MV нь хамгийн их үзэлтэд хүрсэн соло уран бүтээлч. Мөн YouTube-д 24 цагийн дотор клип нь хамгийн их үзэлтэд хүрсэн K-pop соло уран бүтээлч болж байв. 

Shuud.mn
Сонин хачин