Индонезид Анак-Кракатау галт уул сэргэжээ
2023-01-25 11:08

Индонезид Анак-Кракатау галт уул сэргэжээ. Энэ галт уул Ява болон Суматра арлуудын дунд байрладаг аж. 

 

Антара агентлагийн мэдээлснээр, даваа гарагаас эхлэн галт уул найман удаа сэргэж, мягмар гарагт галт уулын үнс хоёр километр орчим өндөрт дэгдсэн байна. Нутгийн оршин суугчдыг таван километрээс дотогш зайд галт уул руу ойртохыг хоригложээ. 

 

Анак-Кракатау галт уул хамгийн сүүлд 2018 оны сүүлээр сэргэж байсан. Тухайн үед галт уул сэргэсний улмаас хөрсний нуранга, цунами үүсэж, үүний улмхаас 429 хүн амиа алдан, 150 гаруй хүн сураггүй болж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин