Өмнөд Солонгост хөлгийн багийн 22 гишүүнтэй хөлөг онгоц живжээ
2023-01-25

Хөлгийн багийн 22 гишүүнтэй ачааны хөлөг онгоц Өмнөд Солонгосын Чэжү арлын эрэг орчимд живжээ. Энэ талаар БНСУ-ын Ёнхап агентлаг эргийн хамгаалалтын албанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконгт бүртгэлтэй, мод тээвэрлэж явсан Jin Tian хөлөг онгоц лхагва гарагт шилжих шөнө, Согвипхо хотоос 148,2 км зайд, Чэжү арлын эрэг орчимд живжээ. Энэ хөлөг дээр БНХАУ-ын 14 иргэн, Мьянмарын найман иргэн гээд нийт 22 багийн гишүүн байсан аж. 

 

Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, хөлгийн багийн хоёр гишүүнийг аварч чадсан, үлдсэн гишүүнийг хайх ажил үргэлжилж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин