Нүүрсний хэрэг: 630 сая төгрөг, 230 мянган ам.долларын эх үүсвэрийг шалгаж байна
2023-01-25

АТГ-аас нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр /2023.01.25/ мэдээлэл өглөө.

 

Нүүрсний хэргийг шалгах хуулийн байгууллагуудын ажлыг хэсэг 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хил хамгаалах болон гаалийн байгууллага, нүүрс тээврийн компанийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг мөрдөн шалгаж дууссан байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 26 хүнийг хойшлуулашгүй баривчилж, шүүхэд танилцуулсан байна.

 

 

Мөн 15 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо 7 яллагдагч хоригдож байна. 19 хүнийг улсын хилээр гарахыг хориглож, 5 хүний албан үүргийг түдгэлзүүлж, 35 яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13 851 252 359 төгрөгийг хахууль болгон авсан байж болзошгүй нь тогтоогдоод байна.

 

Одоогоор 81 үйл хөдлөх хөрөнгө /78 орон сууц, 3 оффис/, 43 тээврийн хэрэгсэл, 4 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаас, бондыг битүүмжилжээ.  Тухайлбал:

 

-Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь Тавантолгойд хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах явцдаа хахууль авч, хахуулийн мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4.6 га газарт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж өөрчилсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

 

- Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найзын нэр дээр Сүхбаатар дүүргийн I  хорооны нутаг дэвсгэрт 464.5мкв оффисийг 2.5 тэрбум төгрөгөөр, 530 мкв талбай бүхий оффисийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Тухайн оффисоо түрээслэх замаар 1.9 сая төгрөгийн орлого олжээ. 

 

Нэгжлэгийн явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларын эх үүсвэрийг шалгах ажиллагаа явагдаж байгааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг хэллээ.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29