АНУ-д хар тамхинаас үүдэлтэй нас баралт эрс нэмэгджээ
2023-01-25

АНУ-ын зарим хотод тэр дундаа Сиэтл хотод фентанилийн тун хэтрүүлснээс үүдэлтэй нас баралт эрс нэмэгдсэний улмаас цогцос хадгалах газарт сул зай үлдээгүй гэж NBC мэдээлжээ. 

 

Нас баралт эрс нэмэгдсэний улмаас цогцоснуудыг тусгай камерт биш тавиурууд дээр цогцос хадгалах боломжийг орон нутгийн эрх баригчид хэлэлцэж байгаа гэнэ. Сиэтлийн цагдаагийнхан хар тамхины хамааралтай хүмүүсийн дунд нас баралт эрс нэмэгдэж байгааг баталсан байна. Энэ он гарсаар хориотой бодисны тунг хэтрүүлсний улмаас олон арван хүн амиа алдсан байна. 

 

Тойргийн нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Фейсал Ханы мэдэгдсэнээр, эцэслэсэн тоо гараагүй, гэхдээ өнгөрсөн онд фентанил гэх бодисын тунг хэтрүүлсний улмаас нас барсан хүний тоо хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин их байгаа аж. 

 

Фентанил нь героины нийлэг хувилбар бөгөөд хээрийн эмнэлгүүдэд ихээхэн хэрэглэдэг. Өнгөрсөн онд Америкийн Хар тамхитай тэмцэх газар 50 сая фентанил эм хураан авсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
гарал үүсэл нь тодорхойгүй хүнс цай ундаанд хар тамхи хийж зардаг шүү. хэрэглэх юм бол хар тамхигүй амьдарч чадахгүй хамаг бие янгинаж өвддөг ингэж донтуулдаг
2023-01-26
хар тамхи яах гэж хэрэглэдэг юм болоо аймаар юм аминдаа хайргүй амиа хорлодог царай муутууд
2023-01-26