Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулна
2023-01-25

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болно.

 

 

Их аварга өнгөрсөн жилийн аравдугаар сард эх орондоо хүрэлцэн ирэхдээ энэхүү ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг урьсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаарс мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хакухо М.Даваажаргалд үүрд хадгалуулах шийдвэр гаргасан байна.

 

Тодруулбал, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэжээ. 

 

Улмаар түрүү бөхөд олгодог Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг шинэчлэхээр шийдвэрлэсэн байна.  

 

Shuud.mn
Сонин хачин
ene zyrag deer abraga deeleen emssen bol saihan haragdah bailaa!!!!tehdee zygeeree......muulaagui suu....
2023-02-19
Зө зө самуурай болцон хүнд монгол цом айнннн
2023-01-26
Зөв дөө:
Яаая мундаг аврага даа дүү Хакухо. Зөв шийдвэр байна аа.
2023-01-25
Хуцахгүй ажлаа хий Оюун-Эрдэнээ
2023-01-25