Украины арми барууны танкуудаар хүч нэмэхээр болов
2023-01-26

Орос, Украины дайны үед тулааны талбарт давуу байдал олж авахын тулд хуягт техник хэрэгтэй гэж Украины тал удаа дараа мэдэгдэж, барууны түншүүддээ танк нийлүүлэх хүсэлт олонтаа тавьсны эцэст АНУ тэргүүтэй орнууд энэ улсад танк өгөхөөр болсон юм. АНУ болон Герман танк өгч магадгүй талаарх сураг гарч удсан, харин нэгдүгээр сарын 25-ны өдөр энэ хоёр улс Украинд танк нийлүүлэхээр болсноо албан ёсоор зарлалаа. 

 

Германы тухайд Leopard танкаа нийлүүлэх эсэх талаар удаан эргэлзсэн. Ийн эргэлзсэний гол шалтгаан нь Герман Украинд танк нийлүүлснээр цэргийн сөргөлдөөний нэг тал болчихно гэсэн болгоомжлол байсан талаар шинжээчид онцолж байна. Мөн Герман улс дотооддоо үйлдвэрлэсэн Leopard танкийг Украинд нийлүүлэх эсэх дээр эргэлзэж байсан тул бусад орнууд ч энэ танкийг Украинд шууд нийлүүлэх боломжгүй, Германаас зөвшөөрөл хүлээж байлаа. Харин АНУ, Их Британи улс танк нийлүүлэхээр амласны дараа Герман шийдвэрээ гаргасан юм.

 

Украин хичнээн танк авах вэ?

 

Барууны хичнээн танк Украин хүлээн авах нь одоогоор тодорхойгүй. Барууны орнууд тодорхой тоогоор танк өгөхөөр амласан ч энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Одоогоор Герман улс Challenger 2 танк 14, Leopard 2 танк 14-ийг, мөн Польш улс 14 танк өгөхөөр амласан. Харин АНУ Abrams1 танк 31-ийг өгөхөө мэдэгдсэн юм. Танк нийлүүлэхэд хугацаа хэрэгтэй, гэхдээ ойрын үед Украины цэргийн алба хаагчдыг танк эзэмшихэд сургана гэж Байден нэгдүгээр сарын 25-ны өдөр мэдэгджээ.

 

Их Британийн хувьд, 2021 онд ашиглалтад хэвээр үлдсэн 225 танкнаас 77 нэгж  Challenger 2 танкийг зэвсэглэлээс гаргах шийдвэр гаргаж байсан бөгөөд эдгээр танкийг Украин руу илгээж магадгүй гэж хэвлэлүүд бичжээ. 

 

ABC News телевизийн мэдээлснээр, "Рамштайн" агаарын бааз дээр болсон хэлэлцээрийн үеэр Европын 12 орон Герман улс зөвшөөрсөн нөхцөлд leopard-2 танкийг нийт 100 орчмыг Украинд нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Украины талын мэдэгдсэнээр, дайнд ялалт байгуулахад барууны 300 танк Украинд хэрэгтэй аж.

Леопард 2

Германы зэвсэгт хүчин энэ байлдааны үндсэн танкийг 1979 оноос эхлэн ашиглаж байгаа. Энэ танк 120 миллиметрийн их буутай, экипаж нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, 5000 метр хүртэлх зайд байгаа байг онох чадвартай аж.

 

Олон жилийн туршид сайжруулсан хувилбар нь илүү бат бэх хуягтай болсон. Өнөөгийн A7V цуврал нь 64 тонн жинтэй, 1500 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, дээд хурд нь 63 км/цаг.

 

M1 Abrams
 

Америкийн байлдааны үндсэн танк Леопард 2-той ихээхэн төстэй 1980 оноос хойш М1Абрамс танк гурван хувилбартай болсон. 120 миллиметрийн их буутай, экипажийн бүрэлдэхүүн дөрөв, экипажийг ган хуягаар халдлагаас хамгаалжээ. Абрамсын хөдөлгүүр 1500 морины хүчтэй, 74 хүртэлх тонны жинтэй бөгөөд цагт 68 км хурдалдагн

 

Челленжер 2

Challenger 2  1998 оноос хойш Британийн зэвсэглэлд байгаа. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй экипажтай байх энэ танк 120 миллиметрийн их буугаар тоноглогдсон, 75 тонн жинтэй аж.

 

Барууны танкуудын сул болон давуу талууд

 

Украинчууд Зөвлөлтийн үеийн Т-80 танк ашигладаг. Тиймээс барууны орчин үеийн танк эзэмшиж сурахад багагүй хугацаа шаардлагатай.Зэвсгийн шинжээчдийн өгүүлснээр, орчин үеийн танк нь удирдахад тун нарийн төвөгтэй, тиймээс ийм танкийг хэр эзэмшсэнээс амжилт олох эсвэл  бүтэлгүйтэх нь шууд шалтгаалдаг аж. 

 

Шинжээчдийн үзэж байгаагаар барууны танкуудын нийтлэг дутагдал нь жин байдаг гэнэ. М1 Абрамс М1А1 танк гэхэд 66 тонн жинтэй. Мөн Леопард2А7 ч мөн ийм жинтэй бол Челленжер2 танк нэмэлт хамгаалалттайгаа 75 тонн хүрдэг аж. Харин Оросын Т-80У танк ойролцоогоор 46 тонн, Т-72Б3 болон Т-90 танкууд 46,5 тонн байдаг гэнэ. 

 

Өөр нэг сул тал нь танкийн экипажийг тусгайлан бэлтгэх шаардлагатай байдагт оршдгийг шинжээчид онцолжээ. Орчин үеийн танкуудыг жолоодоход хүндрэлтэй, галын удирдлага, ажиглалт, харилцаа холбооны тоон системээр тоноглогдсон байдаг аж. Тулаанд нэг доль ч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тул танкийн экипаж техникээ төгс эзэмшсэн байх ёстой гэнэ. 

 

Танкийн экипажийг бодит машин болон бэлтгэлийн загвар дээр сургах тусгай полигон дээр бэлддэг тул туршлагатай танкчдыг бэлтгэхэд хугацаа ордог аж.

 

Барууны танкууд Оросын танктай харьцуулахад олон давуу талтай. Тэдгээрийн нэг нь хурд. Leopard 42A4 танк 60-70км/цаг хурдлах чадвартай, өөрөөр хэлбэл дизель хөдөлгүүр нь турбинээс муугүй ажилладаг гэж шинжээчид онцолжээ. Мөн урагшлах үед харьцангуй өндөр хурдтай байдаг нь герман танкийн нэг давуу тал аж.

 

Энэ нь тун чухал үзүүлэлт, учир нь байлдааны үеэр байг буудахаар нуувчнаас гарч, эргээд нуугдах хэрэг гардаг. Ийм үед танкууд энэ үйлдлийг хурдан хийхийн хэрээр сөргөлдөгч тал хариу гал нээх үед оногдох магадлал бага юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мал
2023-01-26
украйнтай хамт булшинд орох вий
2023-01-26
Мал
Амжилт:
Түрэмгий дайснуудын дайралтыг зогсоон, эх орноо нацист оросуудаас бүрэн чөлөөлөөрөй
2023-01-26
украйнтай хамт булшинд орох вий