ОХУ-ын зарим тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахыг Олон улсын олимпын хороо уриалжээ
2023-01-26

Орос болон Беларусийн тамирчдыг хөндлөнгийн статустайгаар олон улсын тэмцээнд оруулахыг Олон улсын Олимпын хороо уриалжээ. Гэхдээ тамирчид хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх ёстой гэж Олон улсын Олимпын хорооны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

"Гагцхүү Олимпын хартыг бүрэн дүүрэн мөрдсөн тамирчид тэмцээнд оролцож болно. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Украин дахь дайныг идэвхтэй дэмжиж ОУОХ-ны энхийн зорилгыг эсэргүүцээгүй, хоёрдугаарт Дэлхийн допингийн эсрэг журмыг бүрэн мөрдөж, допингийн эсрэг журмын бүхий л зүйл заалтыг дэмжсэн тамирчид оролцож болно гэсэн үг" хэмээн ОУОХ-ны мэдэгдэлд өгүүлжээ. Мөн "гагцхүү паспортоос нь болж" аливаа тамирчныг тэмцээнд оруулахаас татгалзаж болохгүй хэмээн онцолсон байна.

 

Харин Оросын Олимпын хороо энэ саналыг эсэргүүцжээ.

 

"Манай тамирчдын харьяалалтай хамааралтай аливаа хязгаарлалт, нэмэлт шаардлагыг бид хүлээж авахгүй" хэмээн Оросын Олимпын хороо мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу түрэмгийлсний дараа Олон улсын Олимпын хороо Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оруулахгүй байхыг олон улсын спортын холбоодод зөвлөсөн юм. Мөн Орос, Беларусьт арга хэмжээ зохион байгуулахаас татгалзах, эдгээр орны тугийг мандуулахгүй байхыг шаардаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иванууд бүгд путины зомби болсон
2023-01-26
бүү оруул:
наад бдда нар чинь дайнаа бүгд дэмжинэ. украин тамирчдыг таархаараа харааж доромжилно. Z үсэг хувцсан дээрээ наана
2023-01-26
Оросын тамирчид оролцох ямарч тэмцээнд Монгол, Беларус,Киргиз, Иран улсуудаас бусад орны тамирчид эсэргүүцээд оролцохгүй гэх байлгүй
2023-01-26