Колумбын хоёр хөлсний цэрэг Украинд амиа алджээ
2023-01-26

Колумбиас ирсэн, Украины Зэвсэгт хүчний талд байлдаж байсан хоёр хөлсний цэрэг Украинд амиа алджээ. Энэ талаар Колумбын эрх баригчдаас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

 

Колумбийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, байлдааны ажиллагаанд оролцож байсан Колумбийн хоёр хөлсний цэрэг Украины талд байлдаж байхдаа амиа алджээ. Тэд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Украинд байсан, Украины Зэвсэгт хүчний 49 дүгээр явган цэргийн батальонд алба хааж байжээ.

 

Хөлсний цэргүүд нэгдүгээр сарын 18-нд амиа алдсан байна. Одоогоор ар гэрийнхэн нь энэ мэдээллийг батлах баримт хүлээж аваагүй, хөлсний цэргүүдийн цогцосыг Колумби руу явуулах ажиллагааг эхлүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин