Бангкокт агаарын бохирдлын улмаас оршин суугчдыг гэрээсээ ажиллахыг зөвлөжээ
2023-01-26

Бангкокийн эрх баригчид оршин суугчдыг гэрээсээ гаралгүй, зайнаас ажиллахыг уриалжээ. Ийм уриалга гаргах болсон шалтгаан нь тус хотод урьд хожид байгаагүйгээр агаар бохирдсонтой холбоотой гэж МИР24 суваг мэдээлсэн байна. 

 

Өнгөрсөн амралтын өдрүүдээс л Таиландын нийслэлийг утаа бүрхсэн бөгөөд хүмүүсийг гадаа гарахдаа амны хаалт зүүж, хувийн машинаар биш нийтийн тээврээр зорчихыг зөвлөжээ. Хотын агаарын бохирдол нь дизель машины хаягдлаас үүдэлтэй гэж үзсэн тул иргэдийг ийнхүү хувийн машин унахаас татгалзахыг зөвлөсөн байна.

 

Агаарын бохирдлын өөр нэг шалтгаан нь хаа сайгүй шатаж буй тариалангийн талбайнууд гэнэ. Таиланд даяар олон мянган фермер сүүлчийн ургацын өмнө хөдөө аж ахуйн хаягдлаа шатааж устгаж байгаа аж. Ийнхүү утаа эрс ихэсч, агаар бохирдсоны улмаас өвчлөл огцом нэмэгдэн, 200 мянга гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ. Хотын агаарын бохидол хэт ихэссэний улмаас Бангкок энэ долоо хоног дуустал 400 гаруй сургуулийг хааж, зарим автозамуудыг хэсэгчлэн хаасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үхэр Монголын нийслэл үүнээс илүү бохирдолтой, өмхий заваан газар
2023-01-27
Зочин:
Хятадын утаа тайланд тархсан
2023-01-26