ОХУ Украин руу дахин олон тооны пуужин харваж, 11 хүн амиа алджээ
2023-01-27

Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 14-ний өдөр их хэмжээний пуужингийн цохилт өгсөн Оросын арми пүрэв гарагт дахин олон пуужин харваж, пуужингийн цохилтын улмаас 11 хүн амиа алдсан талаар Медуза мэдээлжээ. 

 

Пүрэв гарагийн өглөө Украин даяар агаарын түгшүүр зарласан байна. Украины "Юг" шуурхай командлалын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Гуменюкийн мэдээлснээр, Каспийн тэнгисийн зүгээс ОХУ стратегийн нисэх хүчний үйл ажиллагааг эрчимжүүлжээ. Түүнчлэн "Калибр" төрлийн 20 пуужин тээсэн гурван пуужин тээвэрлэгч онгоц Хар тэнгист гарсан байна. 

 

Улмаар Волгодонск болон Каспийн тэнгисийн орчмоос Оросын арми далавчит пуужингуудыг хөөргөжээ. Украины Зэвсэгт хүчний Агаарын хүчний хэвлэлийн нарийн бичгийн дарга Врий Игнатын мэдээлснээр, Мурманск мужаас Оросын зургаан Ту-35 бөмбөгдөгч онгоцоос пуужингуудыг хөөргөсөн байна. Оросын армийн агаарын цохилтын үеэр нийт 30 гаруй пуужинг харважээ.

 

Зарим пуужинг Украины тал амдан устгасан бөгөөд Украины бүс нутгуудад агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Үүний дараа Украины хэвлэлүүдээр, Киев, Днепропетров, Одесс, Николаев, Житомир, Винниц мужуудад дэлбэрэлт болжээ. Оросын армийн өргөн цар хүрээтэй агаарын довтолгоо хийсэнтэй холбоотойгоор иргэдийг нуувчнаас гарахгүй байхыг нутгийн эрх баригчид анхааруулсан байна.

 

Пүрэв гарагт хийсэн цохилтын үеэр Киев орчимд гэхэд л 15 пуужин унажээ. Киевийн Голосеев дүүрэгт пуужингийн хэлтэрхий унасны улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан талаар УНИАН мэдээлжээ. Түүнчлэн Одесс мужийн эрчим хүчний дэд бүтцийн хоёр объект гэмтсэн, харин энд пуужингийн цохилтын улмаас амиа алдсан эсвэл гэмтэж бэртсэн хүний талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр, нэгдүгээр сарын 26-ны өдөр Оросын арми Украинд цохилт өгсний улмаас 11 хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртжээ. Пүрэв гарагт Украины 11 бүс нутагт дрон, пуужингаар цохилт өгсөн байна. Өргөн цар хүрээтэй цохилт өгсний улмаас цахилгаан эрчим хүчийг яаралтай салгасан бөгөөд энэ нь Оросын пуужин байгаа оноосон нөхцөлд эрчим хүчний дэд бүтцэд асар их хохирол учруулахаас зайлсхийхэд туслах нэн шаардлагатай арга хэмжээ байсан гэж Украины эрх баригчид мэдэгдсэн байна.

 

Пүрэв гарагт Киев хотод газар дээгүүрх метроны өртөөнүүдийн ажиллагааг зогсоож, гагцхүү газар доогуур зорчигчдыг тээвэрлэжээ. Мөн төмөр замын галт тэрэгнүүдийн зарим хэсгийн хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

 

Нэгдүгээр сарын 26-нд Оросын арми  Украин руу Шахед-136/131 камиказе дрон 24-ийг хөөргөсөн бөгөөд эдгээр дронуудыг зенит пуужингийн хэсгүүд, сөнөөгч онгоц, явуулын галын групппууд устгасан гэж Украины Зэвсэгт хүчин мэдэгджээ. Харин Оросын талаас пүрэв гарагт хийсэн цохилтын талаарх ямар нэг мэдээлэл, тайлбар өгөөгүй байна.

 

Эргэн сануулахад, үүнээс өмнө нэгдүгээр сарын 14-ний өдөр Оросын арми Украины талд өргөн цар хүрээтэй цохилт өгч байлаа. Тухайн үед харвасан пуужингуудын нэг нь Днепр хотын орон сууцыг онож, 45 хүн амиа алдсан юм. ОХУ орон сууцны барилгыг бөмбөгдсөн гэдгээ үгүйсгэж, гагцхүү "Украины цэргийн удирдлагын систем түүнтэй холбоотой объектуудад" цохилт өгсөн, бүхий л байг амжилттай устгасан гэж Оросын Батлан хамгаалахын яам мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ зарын ард хүн наймааны мафи бдаг гэж ЦЕГ анхааруулсан шүү огт холбогдож болохгүй шүү.
2023-01-29
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29
Аа харин монголыг орос эзлэнэ гэвэл гөлөг шиг л байх уу
2023-01-28
oyutolgoig yag ingej heleed l shaasan odoo mongoliin hamgiin ikh ur uildberlegch company bolson doo
2023-01-27
Зочин:
Ану барууныхан хар тамхичин зеленскийг оросын эсрэг байлдаад бай гэж монго танк онгоц зэвсэг бэлдэж огоод байхад ард тумэнээ алуулаад байх.юмуу. . Барууныхан хуухэд хогшуулийг нь алаад бай гол нь газар нутаг хэрэгтэй цаашлаад оросын сибирийн тал нутгийг эзэлж авна гэсэн зорилоготой мэдэгдэл хийсэн шуу дээ. Хорхойч гэсэн хатгахаар орволздог шиг оросын ард тумэн зугээр суухгуй нь мэдээж . Ард тумэн зов ухаарч бодоорой Монголын нутгийг хятад авна гэвэл монголчууд тэмцэжл таараа. Одоо том хулгайчууд хамаг баялагаа ог, байгаа биздээ.
2023-01-27
Орос задарч монгол цах/түлш гаалийн дэлхийд байхгүй татвар үнэ дээрэнгүй мөнхийн дарамтаас олон улстай хиллэж бж монгол улс гарах ганц боломж гэж энэ дайныг харж бна.
2023-01-27
oyutolgoig yag ingej heleed l shaasan odoo mongoliin hamgiin ikh ur uildberlegch company bolson doo
Өөрөө ёстой мал уу даа..?:
Oросыг буруутгахаар л тэгээд -Хужаа Дөрвөд эсвэл Баруунтан болчдог уу..? Тэнэг бодолтой үхэр вэ чи..
2023-01-27
украйн түрэмгийлэгчдэд хариуг барих болно.
2023-01-27
ард:
нато болон европын холбоо нэртэй шуналуудаас эх орноо орос иргэдээ хамгаалсан орос ерөнхийлөгчийг буруутгаж байгаа хүмүүс тэнэг эсвэл юу ч боддоггүй мал эсвэл монголыг хятадтай нэгтгэхэд орос саад болж байгаа гэсэн бодолтонгууд л байх
2023-01-27
Өөрөө ёстой мал уу даа..?:
Oросыг буруутгахаар л тэгээд -Хужаа Дөрвөд эсвэл Баруунтан болчдог уу..? Тэнэг бодолтой үхэр вэ чи..
Niitiin teeveriin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-01-27
Путин ах энэ Дайнаа зогсоомоор юм дда.
2023-01-27
Зочин:
Ийм мэдээ тавихаар л оросыг дэмжигч нар алга ташаад л ихэд хөөрөн баярлалдаад байдаг шүү. Ганц хэлдэг үг нь гайтай муу Зеленскийгээс болж Украин улс сөнөлөө гэх. Тэднийхээр бол хөрш нь дайраад ороод ирэхэд өвдөг сөгдөөд буугаад өгөх ёстой юм байх.
2023-01-27