Улаанбаатарт 16 хэм хүйтэн, цас орохгүй
2023-01-27

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Shuud.mn
Сонин хачин
“Миний гэрт одоо эмх замбараагүй байдал ноёрхож байна. Гэхдээ амьдралын энэ шатанд ингэж амьдрах нь зөв болохыг би ойлгосон” гэж тэр Вашингтон Пост сонинд ярьсан байна
2023-02-01
Би чамд хайртай
2023-01-30