БНСУ-ын Чонаны хорих ангид Монголын 10 иргэн хоригдож байна
2023-01-27

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс БНСУ-ын Тэжон, Чонан хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэжээ. Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангид хүмүүжиж байгаа Монгол иргэдтэй чөлөөт ярилцлага хийж, тэдний сонирхсон асуултад хариулж мэдээлэл өгсөн байна.

 

 

Тус ЭСЯ-наас БНСУ-ын цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас олгосон тодорхой хэмжээний санхүүгийн тусламжийг хүмүүжигч бүрийн дансанд хуваан байршуулсан бөгөөд өнгөрсөн онд ЭСЯ-наас номын санд нь хүлээлгэж өгсөн Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий номнуудыг манай иргэд талархан уншиж байгаа талаар уулзалтын үеэр хөндөж байв. Мөн зарим хүмүүжигчдийн зүгээс түүх, уран зохиолын сэдвээс гадна бизнес, эдийн засагтай холбоотой ном товхимол, Монгол Улсын статистик тоон үзүүлэлт, мэдээлэл, судалгаа ирүүлэх хүсэлт тавьжээ.

 

Хорих ангийн зүгээс манай иргэдийн нөхцөл байдал, эрүүл мэндэд анхаарч, соён гэгээрүүлэх сургалт зохион явуулахаас гадна нийт 9 иргэнийг ажлын байраар хангаж, хорих ангийн үйлдвэрт ажиллуулж байгаа талаар мэдэгдсэн ба иргэдээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлэв.

 

Тэжоны хорих ангид манай улсын 1, Чонанд 10 иргэн хүмүүжиж байгаа ба хорих ангийн орчин, нөхцөл сайн, манай иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал хэвийн байв.

Shuud.mn
Сонин хачин
10 хан ч биш байхаа олон монголыг шоронд хийж алж цөөлөөд байгаа шдээ. ер нь солонгост байгаа монголчуудыг одоо тоолбол хэдхэн хүн амьд байгаа
2023-02-03
Karen Thompson:
Recording success in Cryptocurrency.. Bitcoin is not just buying and holding till when bitcoin sky-rocks this has been longed abolished by intelligent traders mostly now that bitcoin bull is still controlling the market after successfully defended the $20,000 support level once again and this is likely to trigger a possible move towards $40,000 resistance area However it is best advice you find a working strategy by hub/daily signals that works well in other to accumulate and grow a very strong portfolio ahead. I have been trading with Mr Mark Toray’s daily signals and strategy on his platform and his guidance makes trading less stressful and more profitable despite the recent fluctuations I was able to easily increase my portfolio in just 3weeks of trading with his daily signals growing my 0.9 BTC to 2.9BTC. Mr Toray’s daily signals are very accurate and yields a great positive return on investment. I really enjoy trading with him and I’m still trading with him He is available to give assistance to anyone who love crypto trading and beginners in bitcoin investment I would suggest you contact him through mail marktoray8@gmail.com or telegram @mark4toray bitcoin is taking over the world
2023-01-31